- Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит...
- "Талх Чихэр" ХК-ийн жилийн...
- "Талх Чихэр" ХК ногдол ашиг...
- "Талх Чихэр" ХК-ийн жилийн ...
- "Талх Чихэр" ХК-ийн 2017 он...
- "Талх Чихэр" ХК-ийн жилийн ...
- Талх Чихэр ХК хагас жилийн ...
- "Талх Чихэр" ХК төлөөлөн уд...
- ...
- “ТАЛХ-ЧИХЭР...
- "Талх чихэр" ХК-ийн 2018 он...
- "Талх чихэр” ХК-ийн хувьц...
- 2019 оны жилийн эцсийн санх...
- Ноогдол ашиг хуваарьлах тухай
- "Талх чихэр" ХК-ийн хувьца...
- Хувьцаа эзэмшигчдийн хура...
- "Талх чихэр" ХК-ийн хувьца...
- "Талх чихэр" ХК-ийн 2019 он...
- "Талх чихэр" ХК-ийн хувьцаа...
- Ноогдол ашиг хуваарилах тухай
- Ногдол ашиг хуваарилах тухай
- "Талх Чихэр" ХК-ийн 2020 он...
- Үйлдвэрлэл худалдааны "Талх...
- Хараат бус аудиторын дүгнэлт
- "Талх Чихэр" ХК Хувьцаа эзэ...
- "Талх Чихэр" ХК-ийн 2020 он...
- Үйл ажиллагааны тайлан /ма...
- Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит...
- “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ТӨЛӨӨЛ...
- НОГДОЛ АШИГ ХУВААРИЛАХ ТУХ...
- "Талх Чихэр" ХК-ийн Төлөөлө...
- Хараат бус аудиторын тайлан...
- “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН АУДИТЫН...
- "Талх Чихэр" ХК Хувьцаа эзэ...
- "Талх Чихэр" ХК 2022 оны ха...
- "Талх Чихэр" ХК Санхүүгийн ...
- “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН 2022 он...
- Ногдол ашиг хуваарилах туха...
- "Талх Чихэр" ХК-ийн Төлөөлө...
- "Талх Чихэр" ХК Хувьцаа эзэ...
- "Талх Чихэр" ХК Хувьцаа эзэ...
- Талх Чихэр ХК 2022 оны үйл ...
- “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА...
- "Талх Чихэр" ХК-ийн 2023 он...
- "Талх Чихэр" ХК-ийн 2023 о...
- "Талх Чихэр" ХК 2023 оны Са...
- "Талх Чихэр" ХК Санхүүгийн ...
- Ногдол ашиг хуваарилах туха...
- “ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА...
- "Талх Чихэр" ХК-ийн 2023 он...
- "Талх Чихэр" ХК Санхүүгийн ...
- "ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ХУВЬЦАА...
- "Талх Чихэр" ХК Хувьцаа эзэ...
- Талх Чихэр ХК-ийн 2024 оны ...
- "Талх Чихэр" ХК 2024 оны ха...
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН АУДИТЫН ХОРООНЫ 2021 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН -2022
“Талх-Чихэр” ХК -ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дэргэдэх Аудитын Хороо нь 2021 оны санхүүгийн тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан зэрэг эдийн засгийн үзүүлэлтэд аудит хийж, дүгнэлт гаргаж , хувьцаа эзэмшигчдийн хуралд танилцуулж байна.
“Талх-Чихэр”ХК–ийн ТУЗ-ийн Аудитын Хорооны дүгнэлтийн үндэслэл нь компанийн дотоод хяналтын ажлын үйл явц, тэдгээрийг тодорхойлж байгаа үйлдэл зэрэгт хяналтын ажлын хэрэгжилтийг харгалзан үзсэн болно.
Санхүүгийн тайланд тусгасан эдийн засгийн үзүүлэлтүүдийг нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын зарчмууд, эдийн засгийн тооцоонуудыг санхүүгийн тайланд бодит байдалд нийцүүлж тусгасан эсэхэд дүгнэлт өгч, тайлант оны эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийг урьд онтой зэрэгцүүлж тэдгээрийн өсөлт бууралтыг тодорхойлон харьцуулсан судалгааны тайлбарыг хувьцаа эзэмшигчдийн хуралд илтгэж байна.
Тус компанийн 2021 оны Санхүүгийн тайлангийн үндсэн үзүүлэлтүүдийг урьд онтой харьцуулсан судалгааг авч үзэхэд:
- 1. Компанийн 2021 оны үйл ажиллагааны борлуулалт тайлант онд 75,804,2сая төгрөг болж, урьд оноос 12,749,8 сая төгрөгөөр буюу 20,2% иар өссөн байна.
- 2. Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 56582,8 сая төгрөгт хүрч урьд оноос борлуулалтын бүтээгдэхүүний өртөг 8,887,6 сая төгрөгөөр өссөн боловч энэ нь борлуулалтын орлого 20,2% иар өссөн байгаатай харьцангуй өсөлт юм.
Өөрөөр хэлбэл санхүүгийн тайлант онд ашигт ажиллагааны түвшин урьд оноос 0,8 пунктээр буурсан боловч борлуулалтын орлого 75,8 тэрбумд хүрсэн байна.Борлуулалтын өртгийн өсөлт нь бүтээгдэхүүний борлуулалтын орлогын өсөлттэй харьцангуй өсөлт юм.
2021 он бүхэлдээ цар тахалын хүндрэлтэй үед зардлыг зохих түвшинд барьж, орлогын төлөвлөгөөг урьд оноос 12,749 сая төгрөгөөр нэмэгдүүлж ажилласан амжилтыг цохон тэмдэглэхэд таатай байна.
Өөрөөр хэлвэл тайлант онд улсад орлогын татвараар 645,8 сая төгрөг төлсөн бөгөөд энэ нь урьд оноос 198,5 сая төгрөгөөр давуулсан байна.
Тайлант онд 5,786,0 сая төгрөгийн ашигтай ажиллаж, урьд оноос 2,302,8 сая төгрөгөөр өссөн байгаа нь хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилах, ногдол ашгийг урьд оноос бууруулахгүй байх бодит бололцоог хангасан байна гэж үзэж байна.
- 3. Компанийн эргэлтийн хөрөнгө 23630,3 сая төгрөгт хүрч урьд оноос 5245,3 сая төгрөг болж өссөн байна. Эргэлтийн хөрөнгийн өсөлт нь мате үйлдвэрлэлийн өдөр тутмын материалын хэрэгцээг хангах хүрэлцээтэй материалын үлдэгдэл байгааг харуулж байна. Үүнээс түргэн эргэх хөрөнгийн хэмжээ урьд оноос 129,1сая төгрөгөөр буурсан боловч түргэн эргэх хөрөнгийн үлдэгдэл 825,1 сая байгаа нь бодитоор түргэн эргэх хөрөнгө хангалттай,төлбөрийн чадвар сайтай байгааг гэрчилж байна.Эргэлтийн хөрөнгөнд томоохон байр суурь эзлэх материалын үлдэгдэл нь үйлдвэрлэлийн өдөр дутмын сатериалын хэрэгцээг хангах хүрэлцээтэй үлдэгдэл байгааг харуулж байна.
- 4. Дансны бусдаас авах авлага тайлант онд 3503,2 сая төгрөг болж урьд оноос 509,7 сая төгрөгөөр буурсан боловч авлагыг байнгын түвшинд байлгах биш бууруулах нь ашигт ажиллагаа болон үйлдвэрлэлийн тасралтгүй ажиллагаанд бодитоор нөлөөлөх хүчин зүйлийн нэг учраас компанийн захиргаа судалгаа гаргаж, авлагыг тухай бүр барагдуулж байх шаардлагатайг анхааруулж байна.
- 5. Дансны өглөг 9159,7 сая төгрөгт хүрсэн нь урьд оноос 4,286,2 сая төгрөгөөр буурсан боловч харилцагч түншүүддээ аль болох өгч авлагыг бага байлгах нь аж ахуйн ажиллагааны үндсэн зорилт юм.
- 1. Тус компани 2021 онд нийт 5786,0 сая төгрөгийн ашигтай ажиллаж, улсад орлогын татвараар 645,8 сая төгрөг төлж, өөрт үлдэх ашиг 5140,2 сая төгрөгт хүрч урьд оныхоос 2104,2 сая төгрөгөөр давуулж ажилласан нь 2021 онд хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг хуваарилах нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлтийг Төлөөлөн Удирдах Зөвлөлөөс өгч байна.
- 2. Ногдол ашиг хуваарилалтын талаар :
Тус компани нь 1997 оны болон 2005-2018 онуудын ногдол ашгийг өөрийн компанийн тооцоогоор бэлэн мөнгөөр олгож байна. Тус компани 7 хоног бүрийн Пүрэв гаригт ногдол ашгийг компани дээрээ олгож байгаа бөгөөд ногдол ашгийн олголтыг он бүрээр нь Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс тодорхойлж гаргасан тухайн онуудын тархалтын судалгаанд авагдсан хувьцаа эзэмшигч бүрийн овог нэр, регистрийн дугаар, харьяалагдаж байгаа брокерийн пүүсээр нь олгосон он, сар, өдрөөр нь тэмдэглэл хөтлөж олгож байна.
2021 онд тус компанийн борлуулалтын орлого, өөрт үлдэх ашиг болон түргэн эргэх мөнгөн хөрөнгийн хэмжээ өссөнөөр 2021 онд нэгж хувьцаанд 250 төгрөг хувиарлахаар ТУЗ-ийн тогтоол гаргаж хувьцаа эзэмшигчдийн ээлжит хуралд санал оруулж байна.
АУДИТЫН ХОРОО
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН 2021 ОНЫ САНХҮҮГИЙН ТАЙЛАНГИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТҮҮД
/сая төгрөгөөр/
д/д Үзүүлэлтүүд 2020он 2021он Дүн Хувь
|
1.Үндсэн ү/а-ны орлого 63,054,2 75,804,2 +12749,9 +20,2% |
2.Борлуулсан бүтээгдэхүүний өртөг 47695,2 56,582,8 +8887,6 +18,6% |
3.Үйл ажилагааны зардал 348,1 606,3 +258,2 +74,1% |
4.Үндсэн ү/а-ны зардал 10,543,2 11,934,9 +1391,7 +13,1% |
5.Татвар төлөхийн өмнөх ашиг 3483,2 5.786,0 +2302,8 +66,1% |
6.Татварын орлогын зардал 447,2 645,8 +198,5 +44,3% |
7.Үлдэх ашиг 3035,9 5140,2 2104,2 +69,3% |
8. Эргэлтийн хөрөнгө 18,385,0 23,630,3 +5245,3 +28,5% |
9.Үүнээс түргэн эргэх хөрөнгө 954,4 825,3 -129,1 -14,0% |
10.Бараа, мат-л,бэлэн бүт 2442,5 3338,1 +895,7 +36,6 |
11.Урьдчилж төлсөн зардал 10954,0 15963,6 +5009,6 +45,7% |
12.Дансны авлага 4012,9 3503,2 -509,7 -12,8% |
13.Дансны өглөг 9969,8 9159,7 -810,1 -8,8% |
14.Урт хугацааны зээл 3267,8 496,0 +111,9 +29,1% |
15.Ашигт ажиллагааны түвшин 75,6 74,8 -0,8 |
АУДИТЫН ХОРОО
Бусад мэдээ
-
-
-
2024/06/24 | Нүүр хуудасны слайдер
"Талх Чихэр" ХК-ийн 40 жилийн ой энэ онд тохиож байна
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
2024/03/20 | Хувьцаа эзэмшигчид
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2020/04/02 | Хувьцаа эзэмшигчид
"Талх чихэр" ХК-ийн 2019 оны аудитлагдсан орлогын дэлгэрэнгүй тайлан
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2019/09/13 | Мэдээ мэдээлэл
Оюуны хөрөнгө оруулалт, мэргэжлийн залуу үеийг дэмжих"4T-ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
-
-
-
-
-
2017/11/20 | Урамшууллын мэдээлэл
МАРКЕТЕРУУДАД МЭДРЭМЖ, ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ ЧУХАЛ - "Талх Чихэр" ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ISO 9001 стандартын гэрчилгээ гардан авах хүндэтгэл ёслолын арга хэмжээ явагдаж өнгөрөв.
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ТАЛХ ЧИХЭР ХК Монгол улсын "TOP-100" аж ахуйн нэгжээр шалгарлаа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Талх Чихэр” ХК шалгарлаа
Дэлгэрэнгүй