ТА ЧИ БЭЙКЕРИ “Rich Products Corporation”-ийн Бялууны сургалтыг Бэйкери үйлдвэрлэлдээ явууллаа.

Видео

2017/11/23 |


"Талх Чихэр" ХК-ийн "ТА ЧИ" БЭЙКЕРИ үйл ажиллагааг өргөжүүлж, харилцагч нартаа буфет, ресторан, бэйкери, кофе шоп, кафед 60 гаруй нэр төрлийн амттан, десерт, бейкериг үйлдвэрээс өглөө бүр шууд хүргэж өгөх үйлчилгээг эхлүүлж байгаатай холбогдуулан Америк улсын “Rich Products Corporation”-ийн албан ёсны Ази дахь төлөөлөгч компани-тай хамтран Бялууны сургалтыг Бэйкери үйлдвэрлэлдээ явууллаа.

Rich Product Corporation нь 1945 онд үүсгэн байгуулагдаж одоогоор 100 гаруй улс оронд 4000 гаруй бүтээгдэхүүн болон түүхийн эд борлуулдаг ба нарийн боов, жижиглэн худалдаа сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн тэргүүлэгч компани юм. Тус компанийн голлох бүтээгдэхүүний нэр төрөл нь бялуу болон амттан, пицца, нарийн боов, талх, далайн хоол, амттан ба зууш, гоймон зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг дэлхийн томоохон байгууллага юм.

Уг сургалтад “Талх Чихэр ХК” “ТАЧИбэйкери болон бялууны үйлдвэрийн 10 гаруй технологич, технологийн ажилтан Ерөнхий технологич, бялуу нарийн боовны үйлдвэрийн мастерууд хамрагдаж амжилттай зохион байгууллаа. Хэрэглэгч та бүхэнд тун удахгүй Дэлхийн өндөр хөгжилтэй улсуудад өдөр тутамд хэрэглэж буй 2017 оны шинэхэн амтат бялуу, жигнэмэг мөн нандин бүтээгдэхүүнээ хүргэхэд бэлэн боллоо.