ХӨДӨЛМӨР ЗҮТГЭЛИЙН АМЬД “БУРХАД”-УУД ХӨХ МОНГОЛЫН ЦУУТАЙ “БААТАР”-УУД САР ШИНИЙН ӨМНӨ ЦУГЛАЛАА

Видео

2024/01/19 |

Монгол Улсын хэмжээнд 460 гаруй Хөдөлмөрийн баатар төрсөн байдаг бөгөөд эх орныхоо хөгжил цэцэглэлтэд өөрсдийн үнэтэй хувь нэмрээ оруулсан Хөдөлмөрийн баатруудаараа бахархаж, тэдний үйл хэргийг залуу хойч үе нь үргэлжлүүлэх мөнхөлж, алдаршуулахад Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд “Баатруудаа Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүний гол зорилго оршдог байна. 

Жил бүрийн сар шинийн баярыг угтан “Алтан соёмбын эзэд” “Эх орны эрхэм баатар”-ууддаа зориулан зохион байгуулдаг тус цэнгүүнийг Монголын хөдөлмөрийн баатруудын нэгдсэн холбоо, ТВ9 телевиз, Женко групп хамтран 11 дэх жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд энэ жил цар хүрээгээ улам тэлж, илүү сайхан монголын төлөө уриатай Макс групп алтан ивээн тэтгэгчээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын холбооны удирдлагын зөвлөлийн гишүүн Империал Кастел компанийн захирал Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Мөнхбаяр, Женко групп Талх Чихэр хувьцаат компани Мах импекс хувьцаат компани Сүү хувьцаат компани мөнгөн ивээн тэтгэгчээр, АПУ хувьцаат компани, Моносфүүдс, MCS coca cola, Витафит, Голден Говь компаниуд дэмжигч байгууллагаар ажиллаж байгаа ажээ.

Малчны хотоос, хөнгөн үйлдвэрийн цехээс, уул уурхай, урлаг, спорт гээд бүхий л салбараас төр засаг, түмэн олноороо ажил хөдөлмөрөө үнэлүүлж, төрийн их хайр хишгийг хүртсэн эрхмүүдэд хүндэтгэл үзүүлэн, алдаршуулж, тэдний амьдралын түүх, амжилтын гараа, хөдөлмөрийн үр шимийг хойч ирээдүй болсон залуустаа үлгэрлэн манлайлуулах, цаашид хийж бүтээе гэсэн залуусын ажилд нь хувь нэмэр оруулах чин үнэнч сэтгэлтээ 160 гаруй “Баатруудаа Сайн байцгаана уу?” хүндэтгэлийн цэнгүүнд хүрэлцэн ирлээ.  Монгол Улсын Хөдөлмөрийн Баатрууд Хөдөлмөр зүтгэлийн амьд Бурхадууд, Хөх Монголын цуутай Баатрууд та бүхэн минь урт насалж, удаан жаргаарай.