ТАЛХ-ЧИХЭР ХК 4 ДЭХ ЖИЛДЭЭ “ТОП 100 АЖ АХУЙН НЭГЖ” - ээр шалгарлаа.

Видео

2018/04/28 |

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монгол улсын засгийн газраас жил бүр хамтран зохион байгуулдаг топ 100 аж ахуйн нэгжийг тодруулах арга хэмжээ 2018 оны 04 – р сарын 27 –ны өдөр төрийн ордонд болж өнгөрлөө. Улс орны нийгэм, эдийн засаг, бизнесийн хөгжил, бүтээн байгуулалтад жинтэй хувь нэмэр оруулсан аж ахуйн нэгжүүдэд олгодог энэ шагнал нь тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлсэн татвар, шимтгэл, жилийн нийт орлого, ашиг гэсэн үзүүлэлтүүдэд тулгуурлан байр эзлүүлдэг. 2017 онд "Талх-чихэр" ХК Итали улсын CEPI компанийн иж бүрэн гурилын систем, 2 давхар урсгал шугам, олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж Монгол улсын хүнсний аюулгүй байдалд жинтэй хувь нэмэр болохуйц хөрөнгө оруулалт хийж тус шагналыг 4 дэх жилдээ хүртлээ.