"Талх Чихэр" ХК 3м өндөр, 583кг жин бүхий ХОТОЛ БЯЛУУГ урлан нийт эмэгтэйчүүддээ гэнэтийн бэлэг барьлаа
“Талх Чихэр” ХК нь 1984 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулсан цагаас хойш Хотол олноороо бялууран дурлах амтат бялууг тасралтгүй үйлдвэрлэж ирсэн. Энэ утгаараа 2021 оноос хойш “Хотол” бялууны үйлдвэр нэртэйгээр үйл ажиллагаагаа улам өргөжүүлж, бялуу, бялуун төрлийн нандин бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.
“Хотол” бялууны үйлдвэр нь түүхий эд материал хүлээн авахаас эхлээд хэрэглэгчийн гарт бүтээгдэхүүн хүрэх бүх шат дамжлагууд дээр Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны ISO 22000:2018, Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015, Лабораторийн чанар удирдлагын тогтолцооны ISO/IEC 17025:2018 стандартыг нэвтрүүлж, эрүүл, чанартай амтлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд онцгой анхаарч ажиллаж байна.
Бялуу бол аливаа баяр, ёслолын арга хэмжээний гол амттан байдаг. Энэ утгаараа олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан “Талх Чихэр” ХК-ийн “Хотол” бялууны үйлдвэр компанийнхаа нийт бүсгүйчүүддээ зориулан 3м өндөр 120см диаметр бүхий ХОТОЛ БЯЛУУ хийж, гэнэтийн бэлэг барьлаа. Энэхүү бялууг хийхэд “Хотол” бялууны үйлдвэрийн шилдэг 10 бялуу урлаач 4 давхар уг бялууг 36 цагийн турш тасралтгүй хийсэн бөгөөд 24 сая төгрөгийн үнэлгээтэй уг бялууг хийхэд 45кг уусмал, 345кг кекс, 130кг сүүн крем, 9кг фондант, 52кг жимсний чанамал ашигласан байна. Монгол улсын хэмжээнд ийм өндөртэй бялуу хийх суурь ховор бөгөөд 3м өндөр уг бялуунд зориулан “Талх Чихэр” ХК-ийн инженер, техникийн албаны уран гарт мужаан, инженерүүд тусгайлан хийжээ.
Одоогоос 10 жилийн өмнө "Талх Чихэр" ХК 20 м урт бялуу хийж, Монголын хүүхэд багачууддаа бэлэг барьж байсан билээ. Харин өнөөдөр ийнхүү 500 эмэгтэй ажилчиддаа зориулан ийнхүү хагас тонн бүхий бялуу бүтээж, бэлэг барин баярлууллаа.
Бусад мэдээ
-
-
-
-
-
-
-
-
-
-
-
2024/03/20 | Хувьцаа эзэмшигчид
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2020/04/02 | Хувьцаа эзэмшигчид
"Талх чихэр" ХК-ийн 2019 оны аудитлагдсан орлогын дэлгэрэнгүй тайлан
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2019/09/13 | Мэдээ мэдээлэл
Оюуны хөрөнгө оруулалт, мэргэжлийн залуу үеийг дэмжих"4T-ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
-
-
-
-
-
2017/11/20 | Урамшууллын мэдээлэл
МАРКЕТЕРУУДАД МЭДРЭМЖ, ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ ЧУХАЛ - "Талх Чихэр" ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ISO 9001 стандартын гэрчилгээ гардан авах хүндэтгэл ёслолын арга хэмжээ явагдаж өнгөрөв.
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ТАЛХ ЧИХЭР ХК Монгол улсын "TOP-100" аж ахуйн нэгжээр шалгарлаа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Талх Чихэр” ХК шалгарлаа
Дэлгэрэнгүй