Хувьцаа эзэмшигчдийн хурал хуралдуулах тогтоол

Видео

2020/03/16 | Хувьцаа эзэмшигчид

                                                             ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ

                                                                 ХУРАЛ ХУРАЛДУУЛАХ ТУХАЙ

 Монгол Улсын Компанийн тухай хуулийн 59.4,  60.1 дэх заалт  мөн хуулийн 62.1.9, 62.1.13 дахь заалт болон Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018.12.14-ний өдрийн 377 дугаар тогтоолоор баталсан “Хувьцаат Компанийн Хувьцаа Эзэмшигчдийн Хурлын зар мэдээг хүргэх “ журмын 2 болон 3 дугаар зүйлийн заалтуудыг тус тус үндэслэн  ТОГТООХ НЬ:

  1. 1. “Талх Чихэр” ХК ийн Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлыг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 14:00 цагт компанийн өөрийн байрны хурлын зааланд хуралдуулсугай.
  2. 2. Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаар дараах асуудлыг хэлэлцүүлэхээр оруулсугай.Үүнд:
  3. 1. Компанийн 2019 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн талаархи Төлөөлөн Удирдөх Зөвлөлийн гаргасан дүгнэлтийг хэлэлцэн батлах
  4. 2. Компанийн 2020 оны бизнесийн үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах
  5. 3. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны төсвийг батлах
  6. 4. Ногдол ашиг хуваарилах тухай Төлөөлөн Удирдах Зөвлөлийн тогтоолыг хэлэлцэн батлах
  7. 3. Хувьцаа  эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдрийг 2020 оны 04 дүгээр сарын 03 ний өдрөөр тогтоосугай.
  8. 4. Хурал хуралдуулах тухай мэдэгдлийг “Санхүүгийн Зохицуулах Хороо”, “Хөрөнгийн Бирж”-д мэдэгдэх өдрийг 2020 оны 3 дугаар сарын 13ны өдрөөр, хувьцаа эзэмшигчдэд зарлах өдрийг 2020 оны 3 дугаар сарын 16ны өдөр  болон 3 дугаар сарын 31 ний  өдрүүдэд байхаар тогтоосугай.
  9. 5. Хурал хуралдуулах тухай зарыг 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржийн цахим хуудсанд байршуулах, 3 дугаар сарын 16- ны өдөр болон 3 дугаар сарын 31-ний өдрүүдэд өдөр дутам хэвлэгдэн гардаг 2-оос доошгүй сонинд 2 удаагийн давтамжтай хэвлүүлэх, радио телевизээр мэдээлэх зэргээр хурлын зарыг хувьцаа эзэмшигчдэд мэдэгдэхийг Хурал зохион байгуулах комисст даалгасугай
  10. 6. Дараах бичиг баримтуудыг компани дээр 2020 оны 3 дугаар сарын 20 ны дотор бэлэн болгож, хувьцаа  эзэмшигчдэд хурал хуралдахаас өмнө танилцуулах ажлыг зохион байгуулсугай. Үүнд
    1. 6.1 Хувьцаа  эзэмшигчдийн хурал хуралдуулах тухай болон Ногдол ашиг хуваарилах тухай ТУЗ-ийн тогтоолын хуулбар
    2. 6.2 Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлаас  гарах шийдвэрийн төсөл
    3. 6.3 Компанийн 2019 оны  жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, түүнд ТУЗ-өөс өгсөн дүгнэлт, 2020 оны бизнес төлөвлөгөө
    4. 6.4 Хурлын санал хураах хуудас
    5. 6.5 Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн цалин, Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2020 оны төсөв
    6. 6.6 Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хуралд зориулсан танилцуулга
    1. 7. Хурлын санал хураах хуудасны загварыг энэхүү шийдвэрийн  Хавсралт №01-ээр баталсугай.
    2. 8. Санал хураах хуудсыг хүлээн авах эцсийн хугацааг хурал хуралдах өдрийн буюу 2020 оны 4 дүгээр  сарын 20-ны өдрийн 13:00 цагаар тогтоосугай
    3. 9. Хувьцаа эзэмшигчдийн хурлын зарыг энэхүү шийдвэрийн Хавсралт №02-оор баталсугай.
    4. 10. Хувьцаа эзэмшигчдийн хурлын дэгийг энэхүү шийдвэрийн Хавсралт №03-аар баталсугай.
    5. 11. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын даргаар компанийн зөвлөх Л.Янжин, нарийн бичгийн даргаар ТУЗ-ийн нарийн бичгийн дарга И.Өлзийбаяр, тэргүүлэгчдээр хувьцаа эзэмшигч Д.Чимгээ, Д.Пүрэвсүрэн нарыг сонгосугай.
    6. 12. Хурлын тооллогын комиссыг дараах бүрэлдэхүүнтэй сонгосугай. Үүнд:

    Комиссын дарга          Г. Энх-Оюун                           /Нягтлан бодогч/

                  Гишүүд                  Л .Шаарийбуу                           /Нягтлан бодогч/

                                                О. Өнөрзаяа                            /Нягтлан бодогч/

                                                Х.Төмөрсүх                       /Хувьцаа эзэмшигч/

                                                М.Баянжаргал                       /Нягтлан бодогч/

                                                А. Нэргүйбаатар                   /Нягтлан бодогч /

                  

    1. 13. Хувьцаа Эзэмшигчдийн Ээлжит Хурлын зохион байгуулах комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр сонгосугай.

    Комиссын дарга           С.Тамираа / Ерөнхий менежер/

    Нарийн бичгийн дарга      И.Өлзийбаяр       /ТУЗ-ийн н/б/ дарга/

    Гишүүд       

                                                     Д.Пүрэвсүрэн  /Чанарын инженер/

                                                     Э.Цэцэглэн/Хөдөлмөр хамгааллын инженер/

                                                     Б.Намируун  /Маркетингийн ахлах менежер/

                                                    Д. Эрдэнэцэцэг   /Эдийн засагч /

                                                     Д.Батхуяг  /Айти инженер/

                                                     Д. Амаржаргал  /Маркетингийн менежер/

                                                     Д.Мягмарсүрэн  /Маркетингийн менежер /

                                                     Б.Энхчимэг / Судлаач менежер/

                                                     С.Батнасан / хүний нөөцийн менежер/

    2.  Компанийн Хувьцаа Эзэмшигчдэд танилцуулах хурлын материал, танилцуулгыг тараах, хурлын бэлтгэл ажлыг сайтар зохион байгуулж ажиллахыг хурал зохион байгуулах комиссын дарга /С.Тамираа/-д үүрэг болгосугай.

    ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА           Б.ОЮУНМАА