ТҮҮХИЙГ БҮТЭЭЛЦСЭН АХМАДУУДДАА БАЯРЛАЛАА

Видео

2018/02/08 |

Талх чихэр ХК-ийн түүхийг бүтээлцэж, Улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж, ирээдүй хойч үеийнхээ сайхан амьдралын төлөө залуу насаа зориулан хөдөлмөрлөж, Талх чихэр ХК-иас тэтгэвэртээ гарсан ахмад буурлууддаа ХҮНДЭТГЭЛ үзүүлэх өдөрлөг 2018 оны 2 дугаар сарын 7-ны 15 цагт Талх чихэр ХК-ний байранд боллоо.

Өдөрлөгийн үеэр хүндэтгэлийн хурал, цайллага, гарын бэлэг гардуулах үйл ажиллагаа болж үеийн ахмад ажилчид учран золгож, залуу үедээ арга туршлагаа өвлүүлэн үлдээлээ.

Үе үеийн ахмад ажилтан та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Талх Чихэр ХК-ийн хамт олон