"ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ҮЕ ҮЕИЙН АХМАДУУДДАА БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЖ БАЙНА

Видео

2021/09/29 |

"Олон улсын ахмадын баяр"-ын тохиолдуулан "Талх Чихэр" ХК 1984 оноос хойш үе үеийн түүхийг бүтээлцсэн эрхэм хүндэт ахмадууддаа мэнд дэвшүүлэн гарын бэлэг бэлэглэж байна. "Талх Чихэр" ХК-иас гавъяаны амралтандаа суусан хүндэт буурлууд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ баримтлан 2021 оны 09-р сарын 30, 10-р сарын 1-ний өдөр 09:00-18:00 цагийн хооронд компанийн байранд ирж гарын бэлгээ авна уу.

Жич: Өөрөө ирэх боломжгүй тохиолдолд иргэний үнэмлэхээ өгч явуулахыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7707-1111, 9855-5575