17-р жарны Модон луу жилийн сар шинийн баярын өмнө "Талх Чихэр" ХК 5 дахь гавьяатаа өлгийдөн авлаа.

Видео

2024/02/08 |

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, "Талх Чихэр" ХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан Ерөнхий менежер Чулуунцэцэгийн Энхтуяа нь 1983 онд Хүнсний техник мэргэжлийн сургуулийг төгсөж, Талх чихрийн комбинатад хуваарилагдан ажлын гараагаа эхлүүлснээс хойш түүний амьдралын 41 жил #Талх_Чихэр_ХК-тай салшгүй холбоотой өнгөрчээ. Хамт олноо үлгэрлэн манлайлж, ажил хөдөлмөрөөрөө түүчээлэн ирсэн эрхэм гавьяатдаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе