Хэвийн боовны баяр боллоо

Видео

2018/01/23 |

Талх-Чихэр ХК-ны нэрэмжит "Хэвийн боовны баяр" аймаг цэргийн цолтой залуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Булган аймгийн Монгод сумын харьяат, аймгийн хурц арслан Ө.Сүхбат 8 даван түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, аймгийн заан Ж.Ням-Эрдэнэ үзүүрлэв. ИХ шөвөгт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, аймгийн арслан А.Отгонбаатар, Говь-Сүмбэр аймгийн Сүмбэр сумын харьяат, аймгийн арслан Т.Пүрэвсүрэн нар шалгарлаа. Дунд шөвгийн наймд а.а Ховдын Н.Батсайхан, Сэлэнгийн Н.Баярбаатар, Өвөрхангайн Т.Ядамсүрэн, Б.Лхагвадорж нар үлдэв.

Энэхүү барилдаанд түрүүлсэн бөхчүүд бараг бүгд улсын цолтон болсон байдгаас үүдэн аймгийн цолтнууд маань амжилттай барилдахыг их л бэлгэшээдэг, зорьдог билээ. /2018-01-20/