Талх, нарийн боовны хэрэглээ

ҮР ТАРИА ТҮҮГЭЭР БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН:
Хоногийн хоолны үндсэн суурь, илчлэгийн эх үүсвэр нь үр тарианы төрөл юм. Хоногий хоолны 40 орчим хувь буюу насанд хүрсэн хүн өдөрт 11-16 нэгж үр тарианы төрөл хэрэглэхэд хангалт тай. Энэ бүлгийн хүнс 6-12% уураг, энгийн болон нийлмэл усыг их хэмжээгээр агуулдаг. Өөх тосны хувьд байгалийн гаралтай үр тарианы хүнсэнд бараг агууллагддаггүй /эсвэл маш бага хэмжээтэй/ бол үйлдвэрийн боловсруулалттай бүтээгдэхүүнд харилцан адилгүй хэмжээгээр агууллагдана.