Талх Чихэр" ХК-ийн нэрийн хуудас, ололт амжилтын түүх бол - Ажилтнууд
Бид хурдацтай өөрчлөгдөн даяарчлагдаж буй энэхүү өрсөлдөөнт зах зээлд өндөр ур чадвартай баг хамт олныг бүрдүүлэх, салбартаа шинэ, шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээгээр анхдагч байхыг эрмэлзэж, байгууллагын соёл, хэрэглэгчийн сэтгэл ханамж, эргэлтээр салбартаа тэргүүлэхийн зэрэгцээ нийгмийн сайн сайханы төлөө хувь бодох нэмрээ оруулдаг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч "Хүн төвтэй үйлдвэр" болох стратегийн чиглэлийг удирлага болгон ажиллаж байна.
Хүний нөөцийн бодлого нь:
- Компанийн эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах хүчнээр тоо, чанарын хувьд зохистой хангах
- Ажилтнуудаа улам чадавхжуулах, сургаж хөгжүүлэх, ажлын гүйцэтгэлийг үнэлэх, зах зээлд өрсөлдөхүйц цалин урамшуулал, хөнгөлөлт хангамжийг олгох
- Ажилтны нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах таатай орчныг бүрдүүлж, ажлын орчин нөхцлийг сайжруулах замаар тогтвортой ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх
- Нийгмийн асуудлыг шийдэх, идэвхи санаачлагыг дэмжих, тогтвортой эвсэг нэгдмэл хамт олон бүрдүүлэх зэрэг зорилтыг хангахад чиглэгдэнэ.
Мөн салбартаа хүний нөөцийн чадавхиараа тэргүүлэгч байр суурийг бэхжүүлэхийн тулд Хүний нөөцийн уян хатан, оновчтой бодлого стратеги, үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллана.
Өөрийн мэдлэг чадвараа шудрага үнэлүүлэн байгууллагын шинэлэг менежмент, соёлд суралцаж, олон жилийн туршлагтай, шилдэг боловсон хүчин бүхий тогтвортой ажлын байр, таатай орчин нөхцөлд өөрийгөө сорин өсөж хөгжихийг эрмэлзэж буй Монгол улсын ирээдүй болсон залуус, чадварлаг мэргэжилтнүүдэд манай компани үргэлж нээлттэй байдаг.