"Талх чихэр" ХК атар хэвийн боовны үйлдвэрийн нээлтээ хийлээ

2017/10/28 | Үйл ажиллагааны мэдээлэл

Хишигт сайн өдрийг тохиолдуулан “Талх Чихэр” ХК хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ. Монголчууд бидний эртнээс нааш тэмдэглэж ирсэн сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Өвөг дээдсийн үеэс уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох “Цагаан сар”-ын идээний дээж бол яахын аргагүй Хэвийн боов юм. “Талх Чихэр” ХК 2017 оны 02-р сарын 06-ны Дашнямтай билэгт сайн өдөр Алтан унжлагат Гал Тахиа жилийн Хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийж Дашчойлон хийдийн Хамба тэргүүтэй лам нараар нийт хэрэглэгчдийнхээ гал голомт, ажил үйлс, эрүүл энхийг даатган АТАР болон ТҮМЭН НАСАН брэндийн хэвийн боовоо аравнайлууллаа. “Талх Чихэр” ХК-ийн хэвийн боовны үйлдвэрлэлийн онцлог нь хүчиллэг чанар бууруулах тусгай шүүлтүүр бүхий "тос шүүх" технологитойгоос гадна үйлдвэрлэлдээ Олон улсын ISO9001 чанарын удирдлагын тогтолцооны стандарт, ISO17025 стандарт нийцсэн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын ISO22000 стандартыг хэрэгжүүлэн ажилладаг төдийгүй цэвэр Монгол шар тосоор багсарсан, транс тосгүй хэвийн боовыг үйлдвэрлэн худалдаанд гаргадаг. Түүнчлэн “Талх Чихэр” ХК хэрэглэгчиддээ бэлэг барин АТАР хэвийн боовныхоо үнийг 2300₮-өөс 2100₮ болгож хямдарууллаа. Мөн хайрцаг тутамд суурь еэвэн үнэгүй дагалдана.

Та “Талх Чихэр” ХК-ийн бүтээгдэхүүнүүдийг “Мишээл худалдааны Төв”, ҮЭСТО, АСА цирк, “Дүнжингарав” худалдааны төв болон нэрийн барааны цэгүүдээс үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.
Захиалга авах утас– 98111955, 98301955