ISO 9001 стандартын гэрчилгээ гардан авах хүндэтгэл ёслолын арга хэмжээ явагдаж өнгөрөв.

Видео

2017/10/28 | Урамшууллын мэдээлэл

Талх Чихэр ХК шинээр баригдсан өргөтгөлийнхөө байранд ISO 9001 ОУ-ын стандартын гэрчилгээгээ гардан авах ёслолын ажиллагаагаа зохион байгууллаа. Хүндэтгэлийн арга хэмжээнд СХЗГ, ХХААЯ, Хүнсчдийн холбоо, МҮХАҮТ,МХЕГ, ШУТИС, Хүнсний технологийн дээд сургууль, харьяа гурпп компаниудын төлөөлөл, хамтран ажилладаг түнш байгууллагууд, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, томоохон харилцагч байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

Салбартаа анх удаа “ТАЛХ ЧИХЭР” ХК ISO9001 Олон улсын стандарт нэвтрүүллээ.

“ТАЛХ ЧИХЭР” ХК нь хэрэглэгчиддээ эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хүргэх, сэтгэл ханамжийг ямагт дээшлүүлэх зорилгоор салбартаа анх удаа Олон Улсын стандартуудын цувралыг нэвтрүүлэхээр 2014 оноос ISO төслийг эхлүүлээд байна.
Бид 2015 оныг “Чанарын жил” болгон “Хэрэглэгчийн сэтгэл ханамж – Бидний үр дүн” уриан дор компанийн бүхий л үйл ажиллагааг хамруулан, нийт ажилтнуудын оролцоотойгоор ISO 9001:2008/MNS ISO 9001:2010 Олон улсын стандартыг амжилттай хэрэгжүүлж нэвтрүүллээ.
2014 оны 12 сараас эхлэн ISO 9001 төслийн багийг байгуулан стандартыг үе шаттай нэвтрүүлэх төлөвлөгөө гаргаж ажлыг эхлүүлсэн. 2015 онд Дотоод аудит 2 удаа, Баталгаажуулалтын СХЗГ-ын аудит 1 удаа хийлгэн 10 сарын 28-ний өдөр аудитын тайлангийн хурлаар орж албан ёсоор батаалгаажсан билээ. 2015 оны 11 сарын 19-ний өдөр СХЗГ-аас Баталгаажуулалтын гэрчилгээгээ авснаар хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг баталгаажуулж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд нийлүүлэх эхлэлийг тавьж байгаа юм.

Цаашид бид бүтээгдэхүүний чанарыг улам нэмэгдүүлэн дээшлүүлж, Олон улсын түвшинд хүргэх зорилгоор өөрсдийн олон жилийн амжилт, ажлын туршлага, Монголдоо анхдагч техник технологи, шинэ бүтээлч санаачлага, ур чадвар дээр үндэслэн Олон улсын хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо болох ISO 22000:2005 стандартыг нэвтрүүлэхээр төслийг эхлүүлээд байна.