Үндэсний манлай үйлдвэр "Талх Чихэр" ХК-ийн түүхт ой "Амжилтаар талархав-40 жил" нэрийн дор амжилттай болж өнгөрлөө

Видео

2024/07/15 | Медиа

Үндэсний манлай үйлдвэр "Талх Чихэр" ХК-ийн түүхт 40 жилийн ой "Амжилтаар талархав-40 жил" нэрийн дор амжилттай болж өнгөрлөө. 


Ойн арга хэмжээг "Бэсрэг наадам, Хүндэтгэлийн ажиллагаа,  BIG SHOW" гэсэн 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа. 
Уг арга хэмжээний үеэр Монгол Улсын төрийн шагнал болох:

  • Хөдөлмөрийн хүндэт медаль - 11 хүн
  • Алтан гадас одон - 5 хүн  

Монгол Улсын Төрийн дээд шагнал:

  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон - 2 хүн энгэрээ мялааж


    Бэсрэг наадмаар: Эр бяр амтагдсан хүчит 64 бөх эр бяраа сорьж, Эрэмгийн шандаст 40 хүлэг хурд хүчээ сорьж, Эрхий мэргэн харваачид нум сум, шагайн харваагаар цэц мэргэнээ сорьж, шилдгүүдээ шалгаруулан сайхан наадлаа.


    Оройн "BIG SHOW"-ны үеэр хамт олноо манлайлан, олон жилийн турш тууштай ажиллаж, үлгэр жишээ болсон шилдэг ажилтнууддаа 

    • Азийн орноор аялах эрхийн бичиг - 20 хүн
    • Турк орноор аялах эрхийн бичиг - 10 хүн
    • Европын орноор аялах эрхийн бичиг - 10 хүн
    • Тэг километрийн гүйлттэй автомашин - 8 хүн

    Орон сууцны урьдчилгаа:

    • 100 сая төгрөг - 3 хүн 
    • 70 сая төгрөг - 2 хүн
    • 50 сая төгрөг - 4 хүн
    • 45 сая төгрөг - 1 хүн тус тус олгож

    Тууштай итгэл сэтгэлээр дүүрэн ажиллаж, "Талх Чихэр" ХК-ийн хөдлөх хүч, нэгэн бие болсон 1200 орчим ажилтандаа 2 тэрбум төгрөгийн урамшуулал бэлэглэж, Баяр наадмын өдрүүд баяр хөөр, бахархал бахдалаар дүүрэн болж өнгөрлөө.


    #Амжилтаар_талархав_40_жил #Талх_Чихэр_ХК