"Талх чихэр” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

Видео

2019/04/29 | Хувьцаа эзэмшигчид

2019 оны 04 сарын 25ны 14 цагт “Талх чихэр” ХК-ийн  өөрийн байран дээр тус компанийн  хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо.  Хуралд 300 гаруй хувьцаа эзэмшигчид  оролцсон бөгөөд  хурлын үеэр  хувьцаа эзэмшигчдээс  “Талх чихэр” ХК-ийн 2018 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланд гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн дүгнэлтийг батлах, 2019 оны  бизнесийн  үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах мөн тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн  гишүүдийн цалинг болон төсвийг батлах, ногдол ашиг хуваарьлах тухай асуудлыг хэлэлцэн баталлаа.