“Талх Чихэр” ХК-ийн жигнэмэгийн үйлдвэр нь 1984 онд байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэж байна.
“Талх Чихэр” ХК-ийн жигнэмэгийн үйлдвэр нь анх 1984 онд байгуулагдаж одоог хүртэл тасралтгүй жигнэмэг, өрмөнцөр үйлдвэрлэн борлуулах үйл ажиллагаагаа явуулж байна.
Тус үйлдвэрийн жигнэмэгийн үйлдвэр нь 2004 оноос хойш хэрэгжиж эхэлсэн инновацийн хөтөлбөрийн хүрээнд 2014 онд иж бүрэн шинэчлэлт хийсэн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд Италийн CEPISILOS Германы GOSTOL, WATSON MARLOW компаниудын жигнэмэгийн үйлдвэрийн тоног төхөөрөмж болон технологийг инженер, техникийн ажилчид болон гадны мэргэжилтнүүдтэй хамтран үйлдвэртээ амжилттай суурилуулж ашиглалтанд оруулсан. Тус шугам нь 50 ажиллагсадтай хоногт 3,0 тн жигнэмэг үйлдвэрлэн гаргаж дотоодын жигнэмэгийн хэрэгцээний 50%-ийг бүрэн хангах чадалтай, импортын бүтээгдэхүүнийг оролхуйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтойгоороо давуу талтай.
Одоогийн байдлаар Герман болон Орос улсын технологич нартай хамтран ажиллаж байна. Ингэснээр дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч орнуудын жигнэмэгүүдтэй амт, чанар, өнгө үзэмжийн хувьд өрсөлдөхүйц хэмжээний 100% органик бүтээгдэхүүн Монголдоо үйлдвэрлэн хэрэглэгчидийнхээ гарт хүргээд байгаа билээ.
Гадаад харилцаа
Жигнэмэгийн үйлдвэр нь тоног төхөөрөмж, технологийн шинэчлэлийн хүрээнд БНХАУ, ТАЙВАН, ОХУ, ГЕРМАН, ИТАЛИ, ЧЕХ зэрэг улсуудтай хамтран ажилладаг бөгөөд технологич, мастер, технологийн ажилчид мөн эдгээр улсуудтай туршлага солилцон ажилладаг. 2014 оны үйлдвэрийн шинэчлэлийн хүрээнд ОХУ болон Герман улсын технологич нарыг үйлдвэртээ урьж авчиран шинэ бүтээгдэхүүнүүдээ худалдаанд гаргасан.
Шагнал
- 1988 онд “Жимсгэнэ” өрмөнцөр “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр,
- 1998 онд “Янзага” жигнэмэг “Шилдэг бүтээгдэхүүн”-ээр,
- 2011 онд МҮХАҮТ-с зохион байгуулдаг “Улаанбаатар түншлэл -2011” Олон улсын үзэсгэлэн худалдаанаас Зохицуулах үйлчилгээтэй 2 нэр төрлийн Арвайн, Бүхэл үрийн жигнэмэг “Шилдэг Органик Хүнс”-ээр шалгарсан
- Милл Хаус" гурил тэжээлийн үйлдвэрийн бүхэл үрийн гурилаар үйлдвэрлэдэг "Арвайн" жигнэмэг МҮХАҮТ-ийн Органик бүтээгдэхүүн хөгжлийн зөвлөлөөс Экологийн органик цэвэр бүтээгдэхүүнд олгодог "Made in Organic Mongolia" ногоон шошго-ногоон зураасан код хэрэглэх эрх авсан анхны жигнэмэг юм.
- 2015 онд “Монгол брэнд-Аsem 2016” үзэсгэлэн худалдаанд “Баялаг” цуврал жигнэмэг “Үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүн” шагнал авсан.
- 2017 онд ХХААХҮЯамнаас жил бүр зохион байгуулдаг “Намрын ногоон өдрүүд-2017” үзэсгэлэнгээс “Аз жаргал” цуврал бүтээгдэхүүн “Хүнсний импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн”-ээр шалгарсан
Бусад мэдээ
-
-
-
-
-
-
-
-
-
-
2024/03/20 | Хувьцаа эзэмшигчид
“ТАЛХ ЧИХЭР” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ ХУРЛЫН ЗАР
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2020/04/02 | Хувьцаа эзэмшигчид
"Талх чихэр" ХК-ийн 2019 оны аудитлагдсан орлогын дэлгэрэнгүй тайлан
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
2019/09/13 | Мэдээ мэдээлэл
Оюуны хөрөнгө оруулалт, мэргэжлийн залуу үеийг дэмжих"4T-ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019
Дэлгэрэнгүй -
-
-
-
-
-
-
-
-
-
-
2017/11/20 | Урамшууллын мэдээлэл
МАРКЕТЕРУУДАД МЭДРЭМЖ, ШИЙДЭМГИЙ БАЙДАЛ ЧУХАЛ - "Талх Чихэр" ХК-ийн ерөнхий менежер С.Тамираа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ISO 9001 стандартын гэрчилгээ гардан авах хүндэтгэл ёслолын арга хэмжээ явагдаж өнгөрөв.
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
ТАЛХ ЧИХЭР ХК Монгол улсын "TOP-100" аж ахуйн нэгжээр шалгарлаа
Дэлгэрэнгүй -
2017/10/28 | Урамшууллын мэдээлэл
Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Талх Чихэр” ХК шалгарлаа
Дэлгэрэнгүй