Оюуны хөрөнгө оруулалт, мэргэжлийн залуу үеийг дэмжих"4T-ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР" 2019

Видео

2019/09/13 | Мэдээ мэдээлэл

"Талх чихэр" ХК-иас зарласан "4T ХӨТӨЛБӨР" -т шалгарсан оюутан сүүлийн нэг жилийн турш тэтгэлэг авахаас гадна цаашлаад сургуулиа төгсөөд тус компанид төгсссөн  мэргэжлээрээ өөрийн онолын мэдлэгээ практиктай хослуулан мэдлэг ур чадвараа хөгжүүлэх боломжтойгоороо ач холбогдолтой.

Бид ирээдүйн шилдэг  мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн, сурлагын амжилт  нийгмийн идэвхээр тэргүүлэн суралцаж буй шилдэг оюутнуудыг дэмжин  урамшуулна.

Тэтгэлэгт хөтөлбөрийн ерөнхий зорилго 

Монгол Улсын их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид ирээдүйн шилдэг  мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмхих 

Тэтгэлэгт хамрагдах оюутны  бүрдүүлэх материал 

Өргөдөл / Тэтгэлэг хөтөлбөрт хамрагдах шалтгаан бүхий өөрийн гараар бичсэн байх/

Анкет / Тус компанийн вэб хуудас www.talkh-chikher.mn татан авах/

Цээж зураг 1% (3x4 хэмжээтэй)

Оюутны сурлагын үнэлгээний баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт 

Оюутны нийгмийн идэвх  болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал /хуулбар зураг байж болно/

Монгол улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарын ирээдүйн чиг хандлага, эсвэл хэрэглэгчдийн хэрэглээний чиг хандлага гэсэн чөлөөт сэвдээр 400 үгтэй эссэ бичих 

Тэтгэлэгт хамрагдах  оюутанг сонгон шалгаруулах

Сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчдын материалыг үнэлгээний  аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 25 оюутанг тодруулна  

Эхний шатанд шалгарсан 25 оюутны нэрсийг 2019.10.01-ний өдөр "Талх чихэр" ХК-ийн албан ёсны цахим хуудас 

www.talkh-chikher.mn байршуулна

Дараагийн шатанд шалгарсан 25 оюутан тус бүр оноосон сэдвийн дагуу судалгаа хийн илтгэл тавиулах ба хамгийн өндөр  үнэлгээ авсан нийт 11 оюутныг шалгаруулна 

4T ХӨТӨЛБӨР-д шалгарсан 11 оюутны нэрсийг 2019.10.15 ны өдөр "Талх чихэр" ХК ийн албан ёсны  цахим хуудас 

www.talkh-chikher.mn-д  байршуулна 

Материал хүлээн авах

Хүлээн авах алба:  "Талх чихэр" ХК-ийн Захиргаа Хүний  нөөцийн албанд 

Хугацаа: 2019 оны 09 сарын 11 -2019 оны 09 сарын25 ны өдрийг дуустал

Өдөр: Даваа-Баасан гарагт

Цаг: 09:00-18:00 цаг

Холбоо барих утас:98085919