"Мишээлийн найзууд" өдөрлөг боллоо

Видео

2024/06/01 | Медиа

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан "Талх Чихэр" ХК-ийн байранд "Мишээлийн найзууд" өдөрлөг зохион байгуулагдлаа.Өдөрлөгөөр "Талх Чихэр" ХК-ийн нийт 1000 гаруй ажилчдын амин зүрх болсон хүүхэд багачуудаа хүлээн авч, аав ээжтэйгээ нэг өдрийг дурсамж дүүрэн өнгөрүүллээ.


Хүүхдүүдийн хувьд аав ээжийнхээ ажил дээр очих их дуртай байдаг. Харин өнөөдөр ирсэн хүүхэд багачууд маань аав ээжийнхээ ажилтай танилцахаас гадна #талх_хэрхэн_бүтдэг_вэ? #нарийн_боов_хэрхэн_бүтдэг_вэ? гэсэн асуултад бүрэн дүүрэн хариулт авч чадсан гайхалтай өдөр болж өнгөрлөө.


Бүх бяцхан зүрхнүүддээ "ХҮҮХДИЙН БАЯР"-ын мэнд хүргэе .