“Мастер жолоо – 2024” тэмцээнд "Талх Чихэр" ХК-ийн автопаркийн албаны жолооч нар амжилттай оролцлоо

Видео

2024/07/24 | Медиа

Монгол Улсад Авто тээврийн салбар үүсэж хөгжсөний 99 жилийн ойд зориулж, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн борлуулалт, түгээлтийн үйл ажиллагаа эрхлэгч компаниудын жолооч, тээвэрчдийн дунд мэргэжлийн ур чадварыг таниулан сурталчлах зорилготой “Мастер жолоо – 2024” автомашины уран жолоодлогын тэмцээн амжилттай болж өнгөрлөө.


Өглөө бүрийн ургах нартай уралдан шинэхэн бүтээгдэхүүнээ хүргэх их үйлсэд гар бие оролцдог "Талх Чихэр" ХК-ийн автопаркийн албаны жолооч нар уран жолоодлого, авьяас чадвараа сорьж, шагналт IV байранд шалгарлаа.

Та бүхэндээ баяр хүргэе.