1984

Шав тавих ёслол

Тэртээ 1984 оны 07-р сарын 05-ны өдөр Талх Чихрийн комбинат нэртэйгээр ЗХУ-н техник, эдийн засгийн туслалцаатайгаар одоогийн Сонгинохайрхан дүүргийн Москва хорооллын баруун талд барьж ашиглалтад оруулсан. Тус комбинат хоногт 90тн талх, жилд 5000тн төрөл бүрийн чихэр, 6550тн жигнэмэг, өрмөнцөр, бялуу, 800тн жимсний чанамал үйлдвэрлэх хүчин чадалтай байгуулагдсан. 2004 оноос 2013 оны хооронд Үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг Европын холбооны улсуудын орчин үеийн техник, технологиор 100% шинэчилсэн.

1999

Хувьчлал

1999 онд хувьчлагдсан “Талх Чихэр” ХК болов.

2004

Иж бүрэн шугам

2004 Дугуй талх үйлдвэрлэх компьютерийн удирдлагатай иж бүрэн шугам ашиглалтанд оруулав.

2006

Стандартын дагуу зүсэж савласан талхны хэргэлээг бий болгов.​

2006 Зууван болон дөрвөлжин хэлбэрийн талх үйлдвэрлэж, стандартын дагуу зүсэж савласан талхны хэргэлээг бий болгов.

2010

Боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхий хоёр урсгал шугам

2010 онд Салбартаа тэргүүлэгч Европын холбооны БНЧУ, Голланд, Итали мөн БНХАУ-н нарийн боов үйлдвэрлэх автомат ажиллагаатай, компьютерийн удирдлага бүхий хоёр урсгал шугам суурилуулсан.

2010

Чанар манай зорилт

Одоо тус компани 4 үйлдвэр, 9 албад нэгжийн 700-д ажиллагсадтай, нийт ажиллагсадын 90% нь мэргэжлийн сургууль төгссөн, ИТА-ны 60% нь ОХУ-д их дээд сургууль төгссөн болон мэргэжил дээшлүүлсэн бусад инженер техникийн ажилчид өөрийн орны их дээд сургуулийг техникийн болон технологи, санхүү эдийн засгийн чиглэлээр төгссөн өндөр мэргэжлийн ажилчидтай. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 150 орчим ажлын байрыг шинээр нэмэгдүүлээд байна.

2012

Зууван хэлбэрийн талх

Зууван хэлбэрийн талх үйлдвэрлэх урсгал шугам суурилуулж баяжуулсан 4 төрлийн Та Чи талх худалдаанд гаргав.

2013

Талх савлах бүрэн автомат машин

Талх савлах бүрэн автомат машин суурилсуулсан нь Монгол улсад анхдагч савлагааны технологи юм.

2013

ISO/IEC 17025:2005 олон улсын стандарт

2013 Талх Чихэр ХК өөрийн микробиологийн болон химийн хоёр лабораторио итгэмжлүүлж ISO/IEC 17025:2005 олон улсын стандартын гэрчилгээг гардан авсан.

2014

Френч багет

Франц улсын уламжлалт технологиор Френч багет брэндийг үйлдвэрлэж эхэллээ.

2014

Чаналгын бүрэн автомат шугам

Итали улсын Чаналгын бүрэн автомат шугам ашиглалтанд оруулсан. Мөн нарийн боовны савлагааг иж бүрэн автоматжуулав.

2015

Үйлдвэрийн бүрэн шинэчлэл

“ТАЛХ ЧИХЭР” ХК нь 20 гаруй нэр төрлийн талх, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, төрөл бүрийн бялуу, 10 гаруй нэр төрлийн жигнэмэг, 10 гаруй төрлийн зөөлөн чихэр, мармелад, зөөлөн чихрийн цуглуулга тус тус үйлдвэрлэж өдөр тутам Улаанбаатар хотын 3000 гаруй цэгт түгээлт хийдэг төдийгүй Төв аймаг, Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ зэрэг хөдөө, орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээг хангаж байна.

2015

Авто парк шинэчлэл

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг зориулалтын тээврээр хүргэх асуудлыг компани хийдэг бөгөөд өөрийн автогражийн парк шинэчлэлийн ажлыг төлөвлөсөний дагуу 2003 онд хийж БНСУ-аас хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалтын хөргүүртэй болон хөргүүргүй жижиг оврын автомашин оруулж одоо том, жижиг 80 гаруй машин бүхий автопарк ажиллаж байна.

2015

Бородино талх, ISO 9001:2008, Шилдэг татвар төлөгч ААН

  • ОХУ-ын уламжлалт “Бородино”, Сэндвич, Бургер талхыг үйлдвэрлэж эхлэв.
  • Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн.
  • “Шилдэг Татвар Төлөгч” аж ахуйн нэгжээр шалгарлав.

2016

Топ 50, Агааржуулалтын систем, Дулаан узелийн систем

  • 2016 Бид Монгол улсын ТОП-50 аж ахуйн нэгж-ийн нэгээр шалгарлаа.
  • 2016 Талх, Нарийн боовны үйлдвэрт тус бүр 30’000 м3 агаарыг шүүж, цэвэршүүлэх бүрэн автомат агааржуулалтын системийг суурилуулсан.
  • 2016 Халаалт болон дулааны узелийн системийг шинэчлэн ашиглалтанд орууллаа.

2017

Ази тивд анх удаа 2 давхар пийшэнтэй талхны иж бүрэн урсгал шугам

Чех улсын 14 компанийн 2 давхар пийшэнтэй талхны иж бүрэн урсгал шугамыг Ази тивд анх удаа ашиглалтанд орууллаа.

2017

Гурил хадгалалтын иж бүрэн систем

Итали улсын CEPI компаниас 500 тн гурил вакум орчинд хадгалах, дамжуулах зориулалт бүхий иж бүрэн системийг угсарч суурилуулж байна.