"ТАЧИ" БЕЙКЕРИ-Д ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН АЖИЛД АВНА

/ БЕЙКЕРИ-Н ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОРЧИНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СУРГАЛТАД ХАМРУУЛЖ АВНА/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Үндэсний шилдэг үйлдвэр "Талх Чихэр" ХК-ийн ТАЧИ бейкерид үйлдвэрлэл, үйлчилгээний 3-4 төрлийн сургалтыг үйлдвэрлэлийн орчинд, мэргэжлийн баг хамт олон удирдан зохион байгуулж явуулж байна.

Сургалтыг үнэ төлбөргүй явуулах бөгөөд сургалтад амжилттай хамрагдсан, цаашид бейкери, баристагийн чиглэлээр ажиллах сонирхолтой суралцагч нараас сонгон шалгаруулалт явуулж ТАЧИ бейкерид үйлчилгээ, үйлдвэрийн ажилтнаар ажилд авна.

Ажлын байранд тавигдах шаардлага

- Хүнсний технологи, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр их дээд сургууль, коллеж төгссөн

- Бейкери, кофе шопын чиглэлийн мэдлэгтэй, цаашид энэ чиглэлээр ажиллах хүсэл эрмэлзэлтэй

- Харилцааны соёлтой, хувийн зохион байгуулалт сайтай

- Идэвхи санаачлагатай, цагийн менежмент сайтай

- Ажлын ачаалал даах

Нэмэлт мэдээлэл

-Бариста-ийн сургалтад хамрагдсан бол давуу талд тооцогдоно


Сонирхсон хүмүүс Сонгинохайрхан дүүрэг, 29-р хороо "Талх Чихэр" ХК-ийн байранд Даваа-Баасан гаригт 09:00 - 18:00 цагт өөрийн биеэр ирж анкет бөглөх буюу hr@talkh-chikher.mn хаягаар явуулна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг 98085919 утсаар авна уу.