Зөвлөгөө №4 {Таргалалтаас үүссэн өвчлөлүүд }

Орчин үед техник технологи хөгжихийн хирээр аливаа юм бүхэн хөгжиж байгаагийн хажуугаар хоол хүнсний бүтээгдэхүүн маань хэтэрхий олон химийн найрлага бүтэцтэй болж байгаагаас зөв хооллох эрүүл хүнсээ зөв сонгож хэрэглэх нь нэлээд төвөгтэй асуудлуудын нэг болж байна. Бид эрүүл мэнддээ анхаарч гэр бүлээ болон өөрийгөө эрүүл хүнсээр хангах нь нэн чухал асуудал. Тиймээс бид та бүхэндээ хэрхэн зөв эрүүл хооллох, эрүүл хүнсээ хэрхэн зөв сонгож сурах, идхээсэй өмнө юу идэх гэж байгаагаа хэрхэн сонгох талаар Хоол зүйч М.Пүрэвжав багштай хамтарсан цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна.

"Зөв амьдрал зөв дадал"

"Талх Чихэр" ХК