Эрүүл мэнд

ХҮНСНИЙ НОГОО:

Хүнсний ногоо нь илчлэг бага, эрдэс бодис, аминдэм, биологийн идэвхит бодисын үндсэн эх үүсвэр юм. Хоногийн хоолны гаруй хувь буюу насанд хүрсэн хүн өдөрт 3 – 5 нэгж хүнсний ногоо /400 граммаас доошгүй/ заавал хэрэглэх шаардлагатай.


ЖИМС, ЖИМСГЭНЭ:

Жимс, жимсгэнэ нь энгийн нүүрс ус, эслэг, аминдэм, эрэс бодис, биологийн идэвхит бодисоор нэн баялаг. Хоногт 2-3 нэгж бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай байх болно.

СҮҮ, ЦАГААН ИДЭЭ:

Сүү, цагаан идээг хүмүүний үндсэн хүнс хэмээн нэрлэж болох бөгөөд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм /В, В2, А, Д, С/, эрдэс бодисын /кальци, цайр, фосфор, магни гэх мэт / үндсэн л сурвалж юм. Хоногт 2-3 нэгж буюу 2-3 аяга сүү, тараг, түүнтэй тэнцэх хэмжээний сүү цагаан идээ заавал хэрэглэх шаардлагатай.