ISO 17025:2017

2013 онд "Талх Чихэр" ХК өөрийн микробиологийн болон химийн хоёр лабораторио итгэмжлүүлж "Сорилтын лабораторийн чадавхид тавих ерөнхий шаардлага" ISO/IEC 17025:2005 олон улсын стандартын гэрчилгээг Стандартчилал Хэмжил Зүйн Газраас гардан авсан. Тус лаборатори нь үйлдвэрт орж буй түүхий эд материалаас эхлүүлэн эцсийн бэлэн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гарт хүрэх дамжлага тус бүрт тогтмол шинжилгээ хийдэг ба нарийн мэргэжлийн мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байна.

ISO 9001:2015

“Талх Чихэр” ХК нь байгуулагдсан цагаасаа эхлэн өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг сайжруулах зорилготойгоор ажиллаж ирсэн. Бид энэхүү зорилгыг Олон Улсын түвшинд хүргэхээр 2014 оноос эхлэн Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 стандартыг үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилт тавин ажилласанаар 2015 онд салбартаа анхдагч байгууллага болж Стандартчилал Хэмжил Зүйн Газраас батламжийн гэрчилгээг авсанаар манай бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дэлхийн хэмжээнд хүрсний баталгаа болж байгаа юм. ISO 9001:2008 стандарт нь эцсийн бүтээгдэхүүнийг баталгаажуулахаас илүү тухайн бүтээгдэхүүнийг боловсруулах дараалал, үйл явцад анхаарал хандуулдаг учир хэрэглэгчийн сэтгэл ханамж, харилцагч, түншүүдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэх боломж олгодгоороо давуу талтай. Цаашид ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоог тасралтгүй байнга сайжруулах, хяналтыг бүх шатанд улам бэхжүүлж, HACCP тогтолцоо, ISO 22000 хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж байна.

ISO 22000:2018

2018 онд Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо ISO 22000 нэвтрүүлж, олон улсын аудитын TUV компани баталгаажуулснаар, Монголын гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт анх удаа ISO 22000 стандарт нэвтрүүлсэн үйлдвэр болж, Монгол Улсын хүнсний үйлдвэрлэлийн салбарт түүхийн шинэ хуудсыг эхлүүлж, хүнсний аюулгүй байдлыг хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр орууллаа.

ISO 45001:2018

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн стандартын ISO 45001:2018 баталгаажуулалтыг аудитад амжилттай баталгаажуулалт хийгдэж, үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, байнгын сайжруулалт хийж байна. Мөн ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, орчин нөхцлийг сайжруулан мэргэжлийн байгууллагаар Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээг хийлгэж, төлөвлөгөө гарган хэрэгжүүлж байна.

FSSC 22000

Хүнсний аюулгүй байдлын баталгаажуулалтын иж бүрэн тогтолцооны стандартыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхээр зорилтыг тавьж, 2023 оны 3 дугаар сараас эхлэн баг бүрдүүлэн, FSSC 22000-ийн сургалтанд хамрагдаж, сертификат авсан. Цаашид FSSC 22000-ийн нэвтрүүлэн хэрэгжүүлэх, баталгаажуулах ажлуудыг эхлүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна.