1989

1989

1989 онд “Дэглий” шанзтай хатуу чихрийг Афганистан улсад экспортоор гаргаж бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэв.

2003

2003

2003 оноос техник технологийн шинэчлэл бодлогыг хэрэгжүүлж- Инновацийн хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд Тайван, Япон улсын сахарын болон хатуу төрлийн жигнэмгийн урсгал шугамыг нэвтрүүлэв.

2004

2004 онд

2004 онд Тайвань, Хятад улсын хамтарсан үйлдвэр болон Украин улсаас “Укрпродмашбуд” компанийн төрөл бүрийн нарийн боов, жигнэмэг үйлдвэрлэх тоног төхөөрөмж суурилуулж 6 төрлийн жигнэмэг, 5 төрлийн нарийн боов үйлдвэрлэж эхлэв.

2006

2006

2006 онд зууван хэлбэрийн хөх тариан болон бусад үр тарианы талхыг шингэн хөрөнгийн аргаар үйлдвэрлэх Голланд, Чех улсын иж бүрэн автомат ажиллагаатай дижитал үйлдвэрлэлийн технологийг нэвтрүүлэв.

2008

2008

2008 онд “Милл Хаус” гурилын үйлдвэрээс “Атар” гурилыг үйлдвэрээс нь шуудайгүйгээр тээвэрлэх тусгай зориулалт бүхий 20 тонны даацтай тээврийн хэрэгслийг Герман, Украин улсад захиалгаар хийлгэж ашиглалтад оруулав.

2009

2009

2009 онд цайны газрын тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчлэл, цехийн эмнэлгийн тоноглол, саун, бялдаржуулах заал, Төв аймгийн нутаг дэвсгэрт “Ажилчдын амралтын газар” байгуулав.

2010

2010

2010 онд нарийн боовны үйлдвэрт Чех, Голланд, Итали, БНХАУ-ын нарийн боов үйлдвэрлэх бүрэн автомат ажиллагаатай компьютерийн удирдлага бүхий 2 урсгал шугам суурилуулж иж бүрэн шинэчлэв.

2012

2012

2012 онд Чех Улсын J4, Mopos, Topos фирмийн зууван хэлбэрийн талх үйлдвэрлэх шугам суурилуулан лууван, олон үр, эрдэнэ шиш зэрэг нэмэлт түүхий эдээр баяжуулсан дөрвөн төрлийн талх үйлдвэрлэв.

2013

Та Чи Бэйкери анхны салбараа нээв.

2013 онд манай компани бэйкери бүтээгдэхүүн үйлдвэрлэж Та Чи Бэйкери анхны салбараа нээв.

​2014

​2014 он

2014 онд нарийн боовны савлагааг иж бүрэн автоматжуулав.

2015

2015

2015 онд жигнэмгийн үйлдвэр Хоох, Какао, Cookies, Амтлаг зэрэг цуврал бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэв.

​2016

​2016 онд

2016 онд нийт бүтээгдэхүүний хольц тосыг 100% ургамлын гаралтай тос болгосноор транс тосны хэмжээг 20%- иас 0.1- 0.2% болж бууруулав.

2017

2017 он

2017 онд Чех улсын J4 компанийн 2 давхар жигнэх камертай талхны иж бүрэн урсгал шугамыг Ази тивд анх удаа ашиглалтанд орууллаа.