Өнгөрсөн 40 орчим жилийн хугацаанд манай компани техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийгээд зогсоогүй компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэж ирсэн.

  • Монгол Улсын хөдөлмөрийн баатруудын Сар шинийн “Сайн байцгаана уу Баатруудаа” хүндэтгэлийн хүлээн авалтыг ивээн тэтгэн ТВ9 телевизтэй хамтран жил бүр зохион байгуулдаг.
  • 2006 оноос хойш уламжлал болон шинэ оны хамгийн эхний бөгөөд сар шинийн сорилго, аймаг цэргийн цолтой хүчит бөх 256 бөхийн барилдааныг “Талх Чихэр” компанийн нэрэмжит “Атар хэвийн боовны баяр”-т зориулан зохион явуулж ирсэн.
  • Үйлдвэрийн хашаанд ТАЧИ цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулж жил бүр шинээр мод суулган, тохижуулах ажлыг тогтмол хийж байна. Ингэснээр үйлдвэрийн ажилчид болон үйлдвэрийн ойролцоох байрнуудын оршин суугчид цэвэр агаараар амьсгалах, хүүхэд, хөгшчүүд цэцэрлэгт хүрээлэнд амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэвэрхэн, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа юм.
  • Мөн “Их уст туул” ТББ-тай хамтран Туул голын эхэнд 15,000 мод тарьсан.
  • Үйлдвэрлэлийн шинэчлэлийг тогтмол хийж хүний эрүүл мэндийг дэмжсэн, цэвэр үйлдвэрлэлийг хэрэгжүүлж Зохицуулах үйлчилгээтэй болон Баяжуулсан талх, нарийн боов шинээр үйлдвэрлэснээр хүний бие махбодид дутагдалтай байгаа эрдэс бодис, амин дэмийг өдөр тутам хэрэглэж буй хүнсээр нь дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн.
  • Мянганы сорилтын сангаас хэрэгжүүлсэн "Эрүүл зохистой хооллолт, идэвхтэй хөдөлгөөн" хөтөлбөрийн 1, 2, 3 дахь компанит ажлыг дэмжин, хамтран ажиллаж ирсэн. Эдгээр хөтөлбөрийн хүрээнд бүтээгдэхүүний давсны хэрэглээг бууруулах төсөл боловсруулан хэрэгжүүлж, Нийслэлийн дийлэнх өрх хэрэглэдэг “Атар" талх болон бусад нэр төрлийн талхны давсны хэмжээг бууруулсан.
  • ТАЧИ явган аялалд үйлдвэрийн нийт ажилтан, ажиллагсад, харилцагч, хамтран ажилладаг байгууллагуудыг хамруулан жил бүр зохион байгуулж байна. Үйлдвэрт “Ажлын байран дахь эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр” хэрэгжүүлж “ЭРҮҮЛ ХҮНС ТАНЫ СОНГОЛТ” уриаг батлах эрүүл ахуйн шаардлага хангасан, амт чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэхийг ажилчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнтэй холбон үздэг. Учир нь үйлдвэрийн ажилчид, хамт олноороо байгалийн үзэсгэлэнт газраар аялаж, цэвэр агаараар амьсгалан, оюуны алжаал тайлан улмаар бие бялдар чийрэгжүүлэн, архи, тамхинаас татгалзсанаар “ЭРҮҮЛ ХҮН - ЭРҮҮЛ ХҮНС ҮЙЛДВЭРЛЭХ” нэг үндэс болдог.
  • Бурхан багшийн их дүйцэн өдөр “Зулын 25”-ны билэгт сайн өдрийг тохиолдуулан шашин урлагийн цэнгүүнийг ТВ9 телевизтэй хамтран жил бүр зохион байгуулж сүсэгтэн олондоо идээний дээжийг өгдөг уламжлалтай.
  • Сонгинохайрхан дүүргийн төдийгүй Нийслэлийн хүүхэд багачууд, залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, Монгол уламжлалыг таниулан сурталчилах, мэдлэг олгох зорилгоор Үйлдвэрийн урд талбайд Шинэ жил, Сар шинийн баярын өнгө төрхийг хадгалсан ТАЧИ хотхоныг тохижуулан, байгуулдаг.
  • “Ухаалаг хэрэглэгч” хөтөлбөр хэрэгжүүлж, байгаль орчинд ээлтэй, ухаалаг хэрэглэгээг дэмжин, хэрэглэлчдэд хэвшүүлэн ажиллаж байна.