“Талх Чихэр” ХК нь 1984 онд "Талх Чихрийн комбинат" нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж, 1999 онд 100% хувьчлагдаж, 4000 гаруй хувьцаа эзэмшигчтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа Монголын топ 100 аж ахуй нэгжийн нэг.

Эрүүл хүнс Таны сонголт уриатай “Талх Чихэр” ХК өдгөө талх, талхан бүтээгдэхүүнийг 24 цаг тасралтгүй үйлдвэрлэх 6 шугам, нарийн боов үйлдвэрлэлийн 4 шугам, жигнэмэг, чихрийн шугам бүхий “Томбат” ХХК, бялуу, бэйкери төрлийн нандин бүтээгдэхүүн үйлдвэрлэх “Хотол” бялууны үйлдвэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж, өдгөө 40 жилтэйгээ золгожээ.

Энэ хугацаанд бид  Америкийн Нэгдсэн Улс, Бүгд найрамдах Чех Улс, Бүгд найрамдах Солонгос Улс, Бүгд найрамдах Итали Улс, Бүгд найрамдах Франц Улс, Холбооны бүгд найрамдах Герман Улс, Нидерландын Хаант Улс, Испанийн Хаант Улс, Бүгд найрамдах Финланд Улс, Бүгд найрамдах Австри Улс, Бүгд найрамдах Хятад Ард Улс, Бүгд найрамдах Словени Улс, Бүгд Найрамдах Португал гэх мэт улстай гадаад харилцаагаа тэлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн тоног төхөөрөмж, урсгал шугамыг салбартаа анх удаа нэвтрүүлэн, үйл ажиллагаагаа улам өргөжүүлсээр байна. 

Уриа үг: Эрүүл хүнс, таны сонголт

Алсын хараа: Хувьсан өөрчлөгдөх хэрэглээний соёлыг тодорхойлон, стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, нийгэмд үнэ цэнэ бүтээгч, хүн төвтэй байгууллага байна

Эрхэм зорилго: Хүний хөгжил, менежментийн бодлогоор тэргүүлэгч, хүнсний салбарын загвар компани байна

Үнэт зүйлс: Т - Тэргүүн технологи

А - Аюулгүй бүтээгдэхүүн

Ч - Чадварлаг ажилтан

И - Итгэлцэл, түншлэл

БИД:

  • 2015.11.22
    Бид нийт хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол өндөрт байлгах зорилгоор Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2008 олон улсын стандартыг “Салбартаа анх удаа” нэвтрүүлсэн нь хэрэглэгч харилцагчдынхаа итгэлийг улам баталгаажуулж байгаагийн нэг илрэл юм.
  • 2016.04.27
    Бид Монгол Улсын Засгийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхимтай хамтран шалгаруулдаг Монгол улсын ТОП аж ахуйн нэгжийн шалгаруулалтын ТОП-50 аж ахуйн нэгж-ийн нэгээр шалгарсан. Шалгаруулалтыг Татвар төлөлт, Ажилчдын тоо, Борлуулалтын орлого, Борлуулалтын ашиг, Байгууллагын хөрөнгө гэсэн 5 гол үзүүлэлтээр шалгаруулдаг юм.
  • 2016.05.13
    Бид Монгол улсын татварын хууль тогтоомжийг шударгаар сахиж, улс орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулан, нийгмийн хариуцлагаа нэр төртэйгээр биелүүлж байгааг минь өндрөөр үнэлэн Монгол улсын Гааль Татварын Ерөнхий газраас 2015 оны “Шилдэг Татвар Төлөгч” аж ахуйн нэгжээр шалгаруулсан юм.