MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Женко группын ажилчид Европын орнуудаар
уншсан : 
огноо : 2017/05/11
102
Женко группийн хэмжээнд жил бүр шилдэг ажилтнуудаа дэлхийн өндөр хөгжилтэй орнууд руу амралтаар явуулдаг уламжлалтай бөгөөд энэ оны тухайд 20-иод хүнтэй баг, бүрэлдэхүүнийг Чех, Итали, Швейцар зэрэг улсууд руу аялууллаа. Аялалын бүрэлдэхүүнд компанидаа олон жил үр бүтээлтэй ажилласан ахмад ажилчид, залуу үеийн төлөөлөл, мэргэжил дээшлүүлэх зорилготой ажилчид зэрэг багтжээ. Талх Чихэр ХК-н уламжлалт харилцаат Холбооны бүгд найрамдах Чех улсын J4, Topos компаниудад Талх Чихэр ХК-н үйлдвэр техникийн албаны ажилчид богино хугацааны дадлага хийж мэргэжлээ дээшлүүлж байна. Женко группийн тухайд АНУ, Герман, Франц, Орос, Чех, Франц, Манжуур, Польш зэрэг гадаадын орнууд руу ажилчдаа илгээж байсан бол Хөвсгөл, Архангай, Баянхонгор зэрэг аймгууд руу ажилчдаа дотоодын аялал зохион байгуулж байсан юм. Ийнхүү аялал зохион байгуулснаар ажилчдын идэвх, урам зураг нэмэгдэж, цаашдын ажлын бүтээмж ч өсдөг байна.