MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЛХ ЧИХЭР ХКК МОНГОЛ УЛСЫН "ТОР-100" АЖ АХУЙН НЭГЖЭЭР ШАЛГАРЛАА
уншсан : 
огноо : 2017/04/27
1480

МҮХАҮТ Монгол улсын засгийн газартай хамтран жил бүр Монгол улсын нийгэм эдийн засаг бизнесийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж буй “ТОП-100” аж ахуйн нэгжийг өргөмжилдөг. Энэхүү ТОП 100 ААН-н нэгээр Талх Чихэр ХК шалгарлаа.

Тус шагналд нийт татвар төлөлт, борлуулалтын орлого, ажилчидын тоо, хөрөнгийн хэмжээ, ашгийн хэмжээ зэрэг үзүүлэлтийг харгалздаг байна.

Талх Чихэр ХК 700 гаруй ажилчдыг ажлын байраар хангаж, 2016 онд улсын төсөвт 3.6 тэр бум төгрөгийг төвлөрүүлсэн. Мөн 2016 онд ЭМЯ-тай хамтран хүн амыг эрүүл хүнсээр хангах үйлсэд бодитой хувь нэмэр оруулан компанийнхаа нийт бүтээгдэхүүнийнхээ давс, сахар, тосны агууламжыг дунджаар 13 хүртэл хувиар бууруулан ажилласан. Түүнчлэн салбартаа анх удаа ISO 9001 стандартыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа төдийгүй, Талх Чихэр ХК-ийн лаборатори MNS ISO/IEC 17025:2005 стандартыг хэрэгжүүлэн ажилладаг. Мөн ISO 22000  стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Эдгээр нийгмийн сайн сайханд чиглэсэн цогц хөтөлбөрүүдийг нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлэн ажилласнаар ирсэн нь энэхүү шагналыг хүртэх гол үзүүлэлт боллоо.