MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЛХ ЧИХЭР ХК НОГДОЛ АШИГ ТАРААХААР БОЛЛОО
уншсан : 
огноо : 2017/04/18
158

 Компанийн тухай хуулийн 46-р зүйлийн 46.1 дэх заалт болон Төлөөлөн  Удирдах Зөвлөлийн хурлын тэмдэглэлийг үндэслэн ТОГТООХ НЬ :

  1. 2016 оны компанийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангийн дүгнэлт , хэтийн төлөвийг харгалзан нэгж хувьцаанд оногдох ногдол ашгийг 150 төгрөгөөр тогтоосугай.
  2. Дээрх ногдол ашгийг 2017 оны 07 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн бэлнээр өөрийн компаниар дамжуулан олгосугай.
  3. Ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтыг бүртгэлийн өдөр болох 2017.04.01 ний өдрөөр тасалбар болгон олгосугай.
  4. Ногдол ашиг хуваарилахтай холбогдох бүхий л үйл ажиллагааг зохион байгуулж ажиллахыг Гүйцэтгэх захирал / М.Базар-Ууган /-д үүрэг болгосугай.

  

 

                                ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                                              Б.ОЮУНМАА