MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ХЭРЭГЛЭГЧДЭД ЭЭЛТЭЙ хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчээр “Талх Чихэр” ХК шалгарлаа
уншсан : 
огноо : 2017/04/12
98

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч” шалгаруулах болзолт уралдааныг хүнс үйлдвэрлэгчдийн дунд зарлаж, “ТАЛХ ЧИХЭР” ХК 2 дах жилдээ шалгарлаа.

Энэхүү шалгаруулалт нь 2 жилд нэг удаа хүнсний салбарын аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулагддаг бөгөөд хүнсний үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлэн эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүх үе шатанд үйлдвэрлэлийн болон эрүүл ахуйн зохистой дадлуудыг нэвтрүүлж чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан байх нөхцлүүдийг харгалзан үзэж шалгаруулдаг билээ.
“Хэрэглэгчдэд ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр шалгарсан “Талх Чихэр” ХК нь ISO9001 буюу чанарын удирдлагын тогтолцоо, ISO17025 буюу лабораторийн чанарын удирдлагын тогтолцоог талх, нарийн боов үйлдвэрлэлийн салбартаа анхдагчаар нэвтрүүлэн ажиллаж байна.
“Талх Чихэр” ХК-ийн нийт хэрэглэгч, харилцагч, ажилтан, албан хаагчиддаа баяр хүргэж, мөн эрүүл, аюулгүй, чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчддээ тогтмол хүргэхийн төлөө бид хичээн ажиллах болно.