MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Түмэн Насан хэвийн боов эрэлт ихтэй байна
уншсан : 
огноо : 2017/02/24
140

Удахгүй гарах гэж буй XVII жарны "Алтан унжлагат" гал тахиа жилийн мэндийг эрхэм уншигч танд айлтгая. "Алтан унжлагат" хэмээн онцолсны учир нь тухайн жилийг өөр нэг жилээс ялгахын тухайд нэрлэсэн ёгт нэр бөгөөд энэ жилд “Идээ ундаа чухаг” хэмээн өвөг дээдсийн зурхайн сударт буужээ. Энэ жилийн сар шинийн идээ ундааны тэргүүнд “Талх Чихэр” ХК-ийн “ТҮМЭН НАСАН” хэвийн боов өнгөлж, үеэс үед уламжлагдан ирсэн жорын дагуу үйлдвэрлэгдэн Монгол айлын тавгийн идээний дээжээр тодроод байна. “Түмэн насан” хэвийн боовыг “Алтан тариа” компанийн ширхэгтэй дээдийн дээд гурилыг цэвэр Монгол шар тосонд багсарч, далдуу модны тосонд чанадаг бөгөөд “Талх Чихэр” ХК нь тос шүүх технологийг Монголд анх удаа нэвтрүүлсэн.

Мөнхөд хязгааргүй үргэлжлэх аз жаргалыг билэгддэг “Түмэн насан хээ”-тэй тус хэвийн боовыг Монгол улсын төрийн тэргүүн болоод, Монгол улсын хөдөлмөрийн баатрууд тусгайлан цагаан сарын баярын идээгээ болгон засдаг уламжлалтай болжээ. Мөн “Талх Чихэр ХК”-н оролцож буй үзэсгэлэн худалдаанууд болон нэрийн барааны цэгүүдээр “Түмэн Насан” хэвийн боовны борлуулалт төлөвлөлтөөс хэтэрч, ачаалал эрс нэмэгдэж үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлэн ажиллаж байна.

Ийнхүү хэрэглэгчид Үнэ биш чанарыг эрхэмлэж байгаагийн тод жишээ бол “ТҮМЭН НАСАН” хэвийн боов болж байна. 

  Төр амгалан оршихын билэгдэл “Түмэн насан” брэнд






Сэтгэгдэл