MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Атар хэвийн боовны нэрэмжит бөхийн барилдаан 12 дахь жилдээ
уншсан : 
огноо : 2017/02/05
123
Жил бүр бөхийн хорхойтнуудын шимтэн хүлээдэг “Талх Чихэр” ХК-н “АТАР” хэвийн боовны нэрэмжит хэвийн боовны баярт зориулсан аймаг цэргийн цолтой хүчит 256 бөхийн барилдаан 12 дах жилдээ Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдлаа. Тус барилдааны үеэр үзэгчид Атар болон Түмэн насан хэвийн боовыг урамшуулалтай, хямдралтай үнээр худалдан авсан бөгөөд азтай үзэгчийг тодруулах сугалааг сугалж Атар хэвийн боов, Атар гурил болон Нүүдэл буузыг хонжворт өгсөн. Түүнчлэн энэ удаагийн бөхийн барилдаанд “Монголын уртын дуучдын холбоо”-ны 33 уртын дуучин ирж барилдааны нээлтийг хийсэн бол хуучны уламжлал буюу барилдааны нэгийн даваанаас үзүүр түрүү хүртэл барилдааны турш амьдаар уртын дууг дуулдаг ёсыг ахин сэргээж байгаагаараа онцлогтой боллоо. #Атар #хэвийн #боов
Тус барилдаанд АЦЦБЗалуу 256 бөхийн уламжлалт барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, Алдар спорт хороо, Энгүй тал ХХК-ны бөх а.х.а Ш.Мөнгөнбаатар хоёр дахиа түрүүлсэн бол Говь-Алтай аймгийн Бугат сумын уугуул, Налайх дүүргийн харьяат Хантайшир дэвжээний бөх, а.х.а Ц.Бямба-Очир үзүүрлэв. Их шөвөгт Завхан аймгийн харьяат, а.а Ш.Пүрэвгарьд, Увс аймгийн харъяат, а.а Цэ.Мөнхбаяр нар тус тус шалгарлаа. 





Сэтгэгдэл