MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Зөв хооллолт
уншсан : 
огноо : 2016/02/29
516
1992 онд Харвардын их сургуулийн хоол тэжээлийн мэргэжилтнүүд эрүүл хооллолтын пирамидыг анх бүтээсэн түүхтэй. Улс, үндэстэн бүрт ёс заншил, газар зүйн байршил болон хүний биеийн физиологийн онцлогоос шалтгаалан өөр өөр бүтэцтэй байдаг. Монгол хүний хувьд эрүүл зохистой хооллох зөвлөмжийг ‘ГЭР’ зөвлөмж маягаар гаргасан байдаг.  Гэр зөвлөмжийг мөрдөхийн тулд  дараах 5 зарчмыг мөрдөх хэрэгтэй.
  1. Олон төрлөөр нь хэрэглэх
  2. Тэнцвэртэй харьцаагаар
  3. Хувийн онцлогтоо нийцүүлэн
  4. Тохируулж хэрэглэх
  5. Хөдөлгөөнтэй байх.       



ҮР ТАРИА ТҮҮГЭЭР БОЛОВСРУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН:
Хоногийн хоолны үндсэн суурь, илчлэгийн эх үүсвэр нь үр тарианы төрөл юм. Хоногий хоолны 40 орчим хувь буюу насанд хүрсэн хүн өдөрт 11-16 нэгж үр тарианы төрөл  хэрэглэхэд хангалт тай. Энэ бүлгийн хүнс 6-12% уураг, энгийн болон нийлмэл усыг их хэмжээгээр агуулдаг.  Өөх тосны хувьд байгалийн гаралтай үр тарианы хүнсэнд бараг агууллагддаггүй /эсвэл маш бага хэмжээтэй/ бол үйлдвэрийн боловсруулалттай бүтээгдэхүүнд харилцан адилгүй хэмжээгээр агууллагдана. 

МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН:
Бүх төрлийн мах, махан бүтээгдэхүүн  /өндгийн оролцуулаад/ нь уураг, өөх тос, зарим амин дэм /В төрлүүд/, эрдэс бодис /төмөр, цайр, зэс, фосфор гэх мэт/ -ын үндсэн эх сурвалж юм. Хоногийн хоолны 15-20 хувь орчим буюу насанд хүрсэн хүн өдөрт 2-3 нэгж мах махан хэрэглэхэд тохиромжтой. Махан хүнсэнд ханасан өөх тос, үйлдвэрийн боловсруулалттайд өөх тос, давс, нитиритийн агууламж өндөр тул хэрэглээг зохицуулах  зайлшгүй шаардлагатай юм.

ХҮНСНИЙ НОГОО:
Хүнсний ногоо нь илчлэг бага, эрдэс бодис, аминдэм, биологийн идэвхит бодисын үндсэн эх үүсвэр юм. Хоногийн хоолны  гаруй хувь буюу насанд хүрсэн хүн өдөрт 3 – 5 нэгж хүнсний ногоо /400 граммаас доошгүй/ заавал хэрэглэх шаардлагатай. 

ЖИМС, ЖИМСГЭНЭ:
Жимс, жимсгэнэ нь энгийн нүүрс ус, эслэг, аминдэм, эрэс бодис, биологийн идэвхит бодисоор нэн баялаг. Хоногт 2-3 нэгж бүтээгдэхүүн хэрэглэх нь таны эрүүл мэндэд тустай байх болно.

СҮҮ, ЦАГААН ИДЭЭ:
Сүү, цагаан идээг хүмүүний үндсэн хүнс хэмээн нэрлэж болох бөгөөд уураг, өөх тос, нүүрс ус, аминдэм /В, В2, А, Д, С/, эрдэс бодисын /кальци, цайр, фосфор, магни гэх мэт / үндсэн л сурвалжюм. Хоногт 2-3 нэгж буюу 2-3 аяга сүү, тараг, түүнтэй тэнцэх хэмжээний сүү цагаан идээ заавал хэрэглэх шаардлагатай.