MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Талх Чихэр-ийн хэвийн боов CANDY-тэй нэгдлээ.
уншсан : 
огноо : 2016/01/21
282
Хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ хийлээ

Монголчууд бидний эртнээс нааш тэмдэглэж ирсэн сар шинийн баяр тун удахгүй тохиох гэж байна. Өвөг дээдсийн үеэс үе уламжлагдан ирсэн төрт ёсны хамгийн том баяр болох “Цагаан сар”-ын билэгдлийн нэг бол хэвийн боовыг сондгой тоогоор эгнүүлэн өрж зассан тавгийн идээ байдаг билээ.

Хэвийн боов үйлдвэрлэх стандартын дагуу хадгалах хугацаа 21 хоног байдаг. Уг стандартынхаа дагуу Талх Чихэр ХК хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтээ өнөөдөр буюу 2016/01/20-ны өдөр хийж байна.



Талх Чихэр ХК-ний хэвийн боовны үйлдвэрлэлийн бусад үйлдвэрлэгчдээс ялгарах гол онцлог нь "тос шүүх" технологи юм. Хэвийн боовыг чанадаг тосыг зориулалтын тусгай филтерээр тогтмол шүүснээр чанаж буй тосон дахь механик хольц байхгүй болж, хүчиллэг чанар буурдаг. Ингэснээр  бидний амтархан иддэг Атар, Түмэн насан хэвийн боовнууд маань идэхэд цээж хорсохгүй, амтлаг байдгаараа онцлогтой юм. Мөн Талх Чихэр ХК-наас гаргадаг Аяны боорцог, Зүсмэл боов, Савхан боорцог, Нарийн савхан боов гээд бүх төрлийн чаналгын боов нь энэ технологиор хийгддэг.

Энэ удаагийн нээлтийн ажиллагаанд Хөдөлмөрийн баатруудын төлөөллийг урьж авчруулсан нь Монголчууд бидний бахарал болсон баатрууд Талх Чихэр ХК-ний бүтээгдэхүүнийг сонгож байгаагийн илрэл юм.



Хэвийн боовны үнийн хувьд 01 сарын 25-ныг хүртэл 2000 төгрөгөөр борлуулж байгаа.

Савлагаа 15, 21-ээр хайрцагт савлан суурь еэвэн үнэгүй дагалдуулж өгч байна.

Энэ жилийн шинээр нэмэгдсэн урамшууллын хувьд Мобиком корпорацийн CANDY үйлчилгээтэй хамтран Атар иж бүрдэл, Түмэн насан иж бүрдлүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Та 15-тай Атар иж бүрдлийг 60 candy оноогоор 6000 төгрөгөөр, 21-тэй Атар иж бүрдлийг 80 candy оноогоор 8000 төгрөгөөр, Түмэн насан иж бүрдлийг 99 candy оноогоор 9999 төгрөгөөр хямдруулан гэртээ хүргүүлэн авах боломжтой.

Эцэст нь тэмдэглэхэд, 30 гаруй жилийн турш Хүнсний манлай үйлдвэрлэгч Талх чихэр ХК-ын үнэнч хэрэглэгч байж ирсэн ард иргэддээ эрүүл, аюулгүй, чанартай хэвийн боовыг үйлдвэрлэн хүргэхэд бэлэн боллоо. Ажилдаа сэтгэл зүрх, ур чадвар бүхнээ шингээн үйлдвэрлэдэг хамт олны хөдөлмөр сэтгэл шингэсэн амт, чанартай сар шинийн идээгээ зөвхөн “Талх Чихэр”-ээс сонгоорой гэж зөвлөх байна.