MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Цагаан сарын хэвийн боовыг "Тос шүүх" онцгой технологиор үйлдвэрлэж байна.
уншсан : 
огноо : 2016/01/20
230
Талх Чихэр ХК-ний Атар, Түмэн насан хэвийн боовнууд худалдаанд гарлаа.

Талх Чихэр ХК-ний үйлдвэрлэдэг хэвийн боовны бусад үйлдвэрлэгчдээс ялгарах гол онцлог нь "тос шүүх" технологи юм. Хэвийн боовыг чанадаг тосыг тогтмол шүүснээр чанаж буй тосон дахь механик хольц байхгүй болж, хүчиллэг чанар буурдаг. Ингэснээр  бидний амтархан иддэг Атар, Түмэн насан хэвийн боовнууд маань идэхэд цээж хорсохгүй, амтлаг байдгаараа онцлогтой юм. Мөн Талх Чихэр ХК-наас гаргадаг Аяны боорцог, Зүсмэл боов, Савхан боорцог, Нарийн савхан боов гээд бүх төрлийн чаналгын боов нь энэ технологиор хийгддэг юм.

Хэвийн боовны үнийн хувьд Атар хэвийн боов 2000 төгрөг, Түмэн насан хэвийн боов 3500 төгрөг болон 4800 төгрөгөөр зарагдаж байна.

Энэ жилийн шинээр нэмэгдсэн урамшууллын хувьд Мобиком корпорацийн CANDY үйлчилгээтэй хамтран Атар иж бүрдэл, Түмэн насан иж бүрдлүүдийг хөнгөлөлттэй үнээр худалдан авах боломжийг хэрэглэгчиддээ хүргэж байна. Та 15-тай Атар иж бүрдлийг 60 candy оноогоор 6000 төгрөгөөр, 21-тэй Атар иж бүрдлийг 80 candy оноогоор 8000 төгрөгөөр, Түмэн насан иж бүрдлийг 99 candy оноогоор 9999 төгрөгөөр хямдруулан гэртээ хүргүүлэн авах боломжтой.

Талх Чихэр ХК-ний хэвийн боовыг дараах цэгүүдээс үйлдвэрийн үнээр худалдан авах боломжтой.

Нэрийн барааны цэгүүд:

- Москва хороолол, Үйлдвэрийн урд "Шинэ Хүнс" дэлгүүр

- 4-р хороолол Баянгол худалдааны төв

- Бөмбөгөр зах

- Хархорин зах

- Барс зах

- Нарантуул зах, Өргөтгөлийн 80-р павилон

- Нарантуул зах, Баялаг Ундраа худалдааны төв

- Хүчит шонхор зах

- Драгон төв

- Sunday худалдааны төв

- Баянзүрх зах

- 10-р хороолол, Орхон худалдааны төв

- Баянхошуу GMG төв

- 16-р хороолол Мөнх худалдааны төв

-19-р хороолол Марко худалдааны төв

Гэр байшин цэгүүд

- Москва хороолол, Талх Чихэр ХК хашаанд

-Москва хороолол МТ колонк урд Гэр цэг

-БЗД, Бөхийн өргөөний хойд талбай байшин цэг

-ХУД, 19-р хорооллын автобусны буудал байшин цэг

Орон нутаг

-Дархан хот ОУХТөв

-Дархан хот Бирж төв

-Эрдэнэт хот Бичил төв

-Эрдэнэт хот Ачит холдинг

-Эрдэнэт хот худалдааны төв