MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Талх Чихэр" ХК 2015 оны онцлох "Үндэсний үйлдвэрлэгч" энтерпренерээр шалгарлаа.
уншсан : 
огноо : 2015/12/30
249
2015 онд Талх Чихэр ХК нь хийж бүтээсэн ажлуудаа үнэлүүлж холбогдох төр захиргааны байгууллага, хувийн хэвшлийн байгууллага холбоодуудаас шагнуулсаар байна. 2015-12-29-ний өдөр МҮХАҮТ-аас зохион байгуулдаг Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй шилдэг аж ахуй нэгж, байгууллагууд, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг “ENTREPRENEUR-2015” шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 12 дугаар сарын 29-ны өдрийн 13.00 цагт Шангри-Ла Хотелд болж өнгөрлөө. 

Талх Чихэр ХК тус ёслолын ажиллагаанаас оны онцлох энтерпренер "Үндэсний үйлдвэрлэгч" шагналыг гардан авлаа. Тус шагналыг үндэсний үйлдвэрлэгч дотроос ард түмний хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, шинэчлэлийг нэвтрүүлж бүтээн байгуулалтыг бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн, нийгэм эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан аж ахуй нэгжийг сонгон шалгаруулдаг уламжлалтай.

Талх Чихэр ХК 2014 оныг хүртэл инновацийн үе шаттай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж үйлдвэрлэлийн бүх тоног төхөөрөмж, шугамуудаа Европ технологиор шинэчилсэн юм. Мөн 2014 онд шинээр Францын Багет талх үйлдвэрлэх шинэ шугам оруулан ирж зах зээлд амжилттай нэвтрүүлээд байгаа билээ.

Хэрэглэгчдийнхээ хүсэлт хэрэгцээг харгалзан чанартай, эрүүл, аюулгүй, найдвартай хүнс үйлдвэрлэн сэтгэл ханамжийг нь нэмэгдүүлэх нь бидний чухал үүрэг бөгөөд үүнийгээ баталгаажуулахаар 2015 онд ISO 9001 олон улсын стандартыг хэрэгжүүлж нэвтрүүлсэн нь салбартаа анхдагч, манлайлагч гэдгээ үргэлж харуулж байгаагийн бас нэгэн илрэл юм.

Мөн 2015 онд МҮХАҮТ-ын шилдэг "ТОП-100 байгууллага",  "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага", Намрын ногоон өдрүүд үзэсгэлэнгийн "Гран При", Мэргэжлийн хяналтын газрын "Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч", СХД-ийн ЗДТГ-ын "Оны шилдэг Худалдаа үйлчилгээ эрхлэгч компани" зэрэг томоохон шагналуудыг хүртээд байгаа билээ.