MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Талх Чихэр" ХК салбартаа АНХДАГЧ боллоо - ISO 9001
уншсан : 
огноо : 2015/11/20
258
Талх Чихэр ХК 2014 оноос эхлэн "Чанарын Удирдлагын Тогтолцоо - ISO 9001" стандартыг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлуудыг хийж эхэлсэн билээ. Тус хугацаанд стандартын шаардлагын дагуу бүхий л үйл ажиллагаагаа "ЧАНАР"-т чиглүүлэн зорьж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхээр ажилласан. Та бүхний амтархан иддэг талх, нарийн боовыг түүхий эдээ авахаас бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн дэлгүүрийн лангуун дээр хүргэх хүртэл үйл явцын хяналтыг нэмэгдүүлж баримт бичгийн шаардлагыг тусгаснаар эрүүл, чанартай, ил тод, найдвартай, олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц бүтээгдэхүүнийг дотоодын зах зээлд нийлүүлэхээс гадна гадаад зах зээлд хүргэх таатай боломж бүрдэж байгаа юм.

ISO 9001:2008 стандартын баталгаажуулалтын хурлаар 2015 оны 10 сарын 29-нд орж тайлангаа тавин, өчигдөр буюу 2015 оны 11 сарын 19-нд СХЗГ-аас Баталгаажуулалтын Гэрчилгээгээ гардан авлаа. Ингэснээр бид салбартаа хамгийн анх удаа тус стандартыг нэвтрүүлсэн байгууллага болж байгаа юм.

Бидний үнэт зүйл:

Технологийн дэвшил

Аюулгүй үйлдвэрлэл

Чанартай хүнс

Итгэлцэл түншлэл

Талх Чихэр ХК нь одоогоор

Талх - Атар талх, Мишээл талх, Ургац талх, Зууван Чех талх, Сүүтэй Чех талх, Луувантай Олон үртэй Эрдэнэ шиштэй талх, 100% Хөх тарианы талх, "Том Хар" Бородино талх, Франц улсын жинхэнэ Багет талх зэрэг 20 гаруй нэр төрөл

Нарийн боов - Аяны боорцог, Савхан боорцог, Дөлгөөн боов, Соёолж хөх тарианы боов, Нахиа боов, Хөөмөл давхраат боов, Цөцгийтэй боов зэрэг 30 орчим нэр төрлийн боов

Хэвийн боов - Атар хэвийн боов, Түмэн Насан брэндийн хэвийн боов, Тахилын боов

Еэвэн - Төрөл бүрийн хэмжээ бүхий цагаан сарын еэвэн

Чихэр - Оргил чихэр, Баярын чихэр, Бүржмэл мармелад, Шоколадтай бүржмэл зэрэг 10 гаруй нэр төрөл

Жигнэмэг - Хоох, Какао, Баялаг зэрэг 20 гаруй нэр төрөл

Бялуу - Баярын бялуу, Цасанцар, Дээж, Хотол бялуу, Сонгодог бялуу зэргийг үйлдвэрлэж 83 бүтээгдэхүүнд Стандартчилал Хэмжил Зүйн Газраас баталгаажуулалт хийж тохирлын гэрчилгээ олгосон.