MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Талх Чихэр" ХК Франц улсын ЭСЯ-нд эмгэнэл илэрхийлж хүндэтгэл үзүүллээ.
уншсан : 
огноо : 2015/11/16
184
11 сарын 13-14-ны шилжих шөнө Францын нийслэл Парис хотод болсон гэнэтийн гэмт халдлагын уршгаар энгийн номхон 153 иргэн амь үрэгдсэн нь дэлхий нийтийг цочроосон үйл явдал болсон билээ. Манай компанийн хувьд Францын олон компанитай бизнесийн тогтвортой түншийн харилцаатай байдгийн хувьд групп компаниудын төлөөлөл болсон 200 гаруй хүн өнөөдөр өглөө Улаанбаатар хот дахь тус улсын элчин сайдын яаманд очиж хүндэтгэл үзүүлэн эмгэнэл илэрхийллээ.

Эмгэнэлд:
Бүгд найрамдах Франц улсын Элчин сайдын яаманд 
Францын нийслэл Парис хотод өнгөрсөн шөнө болсон гэмт халдлагын улмаас 153 хүн амиа алдсанд гүн эмгэнэл илэрхийлье. Дэлхий нийтийг цочроосон энэхүү харгис явдлыг үйлдсэн буруутай этгээд хариуцлагаа хүлээнэ гэдэгт бид итгэлтэй байна. Олон жилийн турш хамтран ажилласан Францын тэргүүлэх түнш компаниуд болон амиа алдсан иргэдийн ар гэрийнхэн, хүчирхэг Францын ард түмэнд эмгэнэл илэрхийлэхийн зэрэгцээ манай хамт олон та бүхэнтэй сэтгэл зүрхээрээ хамт байна гэдгээ дуулгахад таатай байна. 
Хүндэтгэсэн: 
"Женко" групп
"Мах импэкс" ХК 
"Талх чихэр" ХК 
"Баянгол зочид буудал" ХК 
"Женко тур бюро" ХК 
"Милл хаус" ХХК 
"ХКҮ" ХХК

Манай компани тоног төхөөрөмж, түүхий эд, технологио Францын томоохон компаниудаас нийлүүлэн авч хамтран ажилладаг. Хамгийн сүүлд 2014 онд Франц улсын Бонгард фирмийн тоног төхөөрөмжийг Монголдоо анх удаа оруулж ирэн Франц технологиор "БАГЕТ" талхыг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлээд байгаа билээ.