MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Монгол Брэнд-АСЕМ 2016" үзэсгэлэнгээс "үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүн" шагнал авлаа.
уншсан : 
огноо : 2015/11/10
183
“Мишээл экспо” төвд “Монгол брэнд-ACEM 2016” үзэсгэлэн 2015 оны 11 дүгээр сарын 6-9-ний хооронд амжилттай явагдаж өндөрлөлөө. Үзэсгэлэнд 120 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцсон байна. “АСЕМ-ын төлөөлөгчдөд үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр бэлэг барья” уриатай уг үзэсгэлэнг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын ойчид модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбооноос санаачлан зохион байгуулж, Гадаад хэргийн болон Аж үйлдвэрийн яам дэмжигчээр оролцож байна.  

Дөрвөн өдөр үргэлжилсэн тус үзэсгэлэнд гар урлал, бэлэг дурсгал, гоёл чимэглэл, сав баглаа боодол, ноос, ноолууран эдлэл, нэхий дээл, талх нарийн боов, жигнэмэг, ус ундаа гээд бүх төрлийн бүтээгдэхүүн дэлгэжээ.

Монгол Улс АCEM-ын дээд түвшний 11 дэх удаагийн уулзалтыг ирэх онд зохион байгуулах бөгөөд үүний бэлтгэл нь “Монгол брэнд-ACEM 2016” үзэсгэлэн юм.

Талх Чихэр ХК үзэсгэлэнд зориулан өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодлыг шинэчлэн оролцсон ба нарийн боовноос "Дөлгөөн", "Хөөмөл давхраат", "Соёолж", "Чангаанзтай давхраат", талхнаас "Франц Багет", "Том Хар-Бородино", жигнэмэгээс "Хоох", "Какао", "Баялаг", "Баялаг цуглуулга" бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа.

Үзэсгэлэнгийн шилдэг бүтээгдэхүүнээр жигнэмэгийн "Баялаг цуглуулга" бүтээгдээхүүн нь "Үндэсний онцгой чанартай бүтээгдэхүүн" шагналыг авлаа.