MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Хэрэглэгчийн утас - 9333-9001"-ийг "Талх Чихэр" ХК салбартаа анх удаагаа албан ёсоор нэвтрүүллээ.
уншсан : 
огноо : 2015/11/05
167
"Талх Чихэр" ХК нь Олон улсын "ISO 9001" стандартыг нэвтрүүлэхээр 2014 оны 2-р сараас эхлэн бэлтгэл ажлуудаа хийсээр өдгөө баталгаажуулалтын үе шатан дээрээ ирээд байгаа билээ. Стандартыг нэвтрүүлэх хүрээнд Талх Чихэр ХК-ний Маркетингийн албанаас "Хэрэглэгчийн Утас  9333-9001" дугаарыг нэвтрүүлэн ажиллуулж байна.

Салбартаа анх удаа "Хэрэглэгчийн утас 9333-9001" утсаар хэрэглэгчдээс санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч холбогдох түвшинд түргэн шуурхай шийдвэрлүүлж саналуудын дагуу компаний үйл ажиллагаагаа улам сайжруулсаар "Хэрэглэгчийн сэтгэл ханамжаар үнэлэгдсэн байгууллага" болохыг зорин ажиллаж байна.

Хэрэглэгчийн утсыг 2015 оны 6 сарын 1-ээс эхлэн нэвтрүүлж одоогоор нийтдээ 1500 хэрэглэгчтэй холбогдож санал хүсэлт, гомдлыг нь шийдвэрлэсэн байна.