MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Монгол Хятадын Экспо 2015 үзэсгэлэнд "Талх Чихэр" ХК амжилттай оролцоод ирлээ.
уншсан : 
огноо : 2015/11/02
219
  

Монгол - Хятадын Экспо - 2015 үзэсгэлэн нь 2015 оны 10-р сарын 23 - 27 ны өдрүүдэд БНХАУ-ын Хөх хотод "China-Mongolia Expo" гэсэн нэрийн дор 5 өдрийн турш зохион байгуулагдаж Монгол  улсаас нийт 230 гаруй байгууллага өөрийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан танилцуулж оролцсон.  Мөн түүнчлэн тухайн үзэсгэлэнд Монгол болон БНХАУ – аас гадна ОХУ, Болгар, БНСУ, Тайвань гэх мэт улсууд оролцсон нь үзэсгэлэнгийн хамрах хүрээ өргөн байсныг харуулсан. Мөн үеэр худалдаа аж үйлдвэрийн салбарын дээд хэмжээний үүлзалт, Хил дамнасан чөлөөт бүс байгуулах тухай дугуй ширээний үүлзалт зэрэг харилцан ашигтай хөнгөлөлттэй бодлогыг тусгасан төслүүдийг авч хэлэлцсэн нь хоёр талд маш өргөн худалдааны боломжийг бий болгож байгаа юм.

Тус үзэсгэлэнд "Талх Чихэр" ХК нь Нарийн боовны 11 төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон. Бүтээгдэхүүнд, Экспортоор гаргах боломжтой хадгалалтын хугацаа өндөртэй Аяны боорцог, Цөцгийт, Зүсмэл, Хөх тарианы боов, Хошуу тарианы боов, Мини гөөхий зэрэг бүтээгдэхүүнүүдийг танилцууллаа.

"Талх Чихэр" ХК нь 2015 онд БНХАУ-ын худалдааны үзэсгэлэнд 2 ч удаа амжилттай оролцож гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжоо улам бүр нэмэгдүүлсээр байна.