MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
2015 оны нийслэлийн "Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага"-аар шалгарлаа.
уншсан : 
огноо : 2015/09/26
161
Нийслэлийн хэмжээнд 2015 оноос эхлэн анх удаа "ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ, ЦЭМЦГЭР БАЙГУУЛЛАГА" шалгаруулах уралдааныг 2015 оны 04 сарын 25-наас 08 сарын 25-ны хооронд зарласан билээ.

Тус хугацаанд Талх Чихэр ХК нь нийтдээ 3100 м2 талбайг зүлэгжүүлж, 200 монос, голт бор зэрэг мод, 2000 мандлын цэцэг, 2650 хайлаас мод тарьж ургуулсан байна. Мөн гадаад орчны зам талбайг бүрэн цутгаж, байгууллагын ойр орчмын явган хүний зам, автомашины зогсоолыг байгуулж, байгууллагын гадна хашааг бүрэн чулуун хашаа болгосон. Оффисын байр, үйлдвэрийн гадна фасадыг шинэчлэн чулуун фасад болгон дотоод засвар тохижилтыг бүрэн хэмжээнд шинэчилж, өргөтгөлийн барилгыг тохижуулсан байна. Хог хаягдлыг ангилан ялгаж хогийн цэгийг бүрэн цутгамал болгосон. Үйлдвэрийн дотоод өнгө төрх, ажиллах орчныг сайжруулан, агуулах борлуулалтын агуулахын дотоод их засварыг хийн харуулын бүх байрыг шинэчлэн ажиллах орчныг ая тухтай болгон өөрчилсөн байна.

Энэ бүх ажлуудыг Нийслэлийн ЗДТГ-аас өндрөөр үнэлэн 2015 оны 09 сарын 25-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулагдсан шагнал гардуулах ёслолын ажиллагаан дээр “Талх_Чихэр” ХК-ийг  2015 оны "ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ, ЦЭМЦГЭР БАЙГУУЛЛАГА"-аар шалгаруулан урамшууллаа.
Мөн шагналаа гардаж авах мөчтэй зэрэгцэн Чингисийн талбайд зохион байгуулагдсан амталгаат худалдаа дээр зорин ирсэн хэрэглэгчиддээ зориулж эхний 50 худалдан авагчиддаа бүтээгдэхүүний дээжээр урамшууллаа.
Мөн бүтээгдэхүүн худалдан авсан хэрэглэгч бүртээ зориулж "АЗЫН СУГАЛААГ" явуулж брэнд бүтээгдэхүүнээр бэлэг барилаа.

Цэмцгэр_хотыг_хамтдаа_бүтээцгээе