MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
"Намрын ногоон өдрүүд - 2015" үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг "Гран При" шагналыг Багет брэндийн бүтээгдэхүүнээрээ хүртлээ
уншсан : 
огноо : 2015/10/06
158
"НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - 2015" - үзэсгэлэнгийн нээлтийн ёслолын парад болон Үзэсгэлэн худалдаанд Талх_Чихэр‬ ХК нь амжилттай оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэн худалдаа 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд Чингисийн талбайд 09.26-27-ны өдрүүдэд, 09.29-10.05-ны өдрүүдэд МИШЭЭЛ ЭКСПО төвд амталгаат, урамшуулалт худалдаа явагдсан юм.
Манай компаний хувьд нээлтийн ПАРАДАНД зориулж хамгийн том хавчуургатай "БАГЕТ" талх, өхөөрдөм бяцхан үрсдээ инээд хөөр бэлэглэх үүднээс үйлдвэрийн ах эгч нар нь үлгэрийн баатруудын дүрд хувирж нийт 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ЁСЛОЛЫН ПАРАДАНД оролцож нийслэлчүүддээ бэлэг барилаа.

МИШЭЭЛ ЭКСПО төвд явагдсан амталгаат худалдаагаар Талх Чихэр ХК бэйкэри төрлийн шинэ бүтээгдэхүүнүүдээрээ хэрэглэгчиддээ бэлэг барьсан юм. Энэ жилийн үзэсгэлэнд "Багет" брэндийн талхаараа "НАМРЫН НОГООН ӨДРҮҮД - 2015" үзэсгэлэнгийн шилдгийн шилдэг "Гран При" шагналыг хүртэж, сүүлийн 10 жил тасралтгүй шилдэг бүтээгдэхүүний шагналыг авсан амжилтыг үзүүлэн хэрэглэгчид харилцагчдынхаа итгэлтэй түнш нь байж чадсан юм.