MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
ТАЧИ өдөрлөг энэ жил Дархан-Уул аймагт зохион байгуулагдлаа.
уншсан : 
огноо : 2015/06/01
150
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд “Талх Чихэр” ХК  Дархан-Уул аймгийн “Дархан 50 цогцолбор”-т хүүхэд багачуудтай хамт “ТАЧИ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгийн хүрээнд сугалаат, урамшуулалт худалдаа, хөгжөөнт тэмцээн зохион байгуулж авьяаслаг, алиа хошин алиалагч нартай хөгжилдөн зургаа авахуулж азтан болсон хүүхдүүд, ээжүүдэд шагнал гардууллаа.

Өнгөрсөн жилүүдэд тус компани Үндэсний соёл амралтын хүрээлэнд  ТАЧИ өдөрлөгийг зохион байгуулж мөн хамгийн том 20метр урт бялуу төдийгүй  хүүхэд, залуучуудын идэх дуртай амтат бялуу, талх, нарийн боовоор Мөрөөдлийн хотхонг урлан нийслэлийн хүүхэд багачуудтай баярын энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

Ийнхүү бидний хэлдэгээр хүүхдийн баярын нэг өдрийг хөгжөөнтэй, дуу хууртай өнгөрүүллээ.