MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
БНХАУ-ын Шанхай хотоор аялсан ажилчид сэтгэгдэл дүүрэн буцаж ирлээ.
уншсан : 
огноо : 2015/05/18
157
БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон "CHINA BAKERY 2015" үзэсгэлэнг компанийн инженер Б.Энхцэцэг, механик инженер О.Амарбаатар, мастер Н.Сүрэнхорлоо, технологич Н.Алтансүх, маркетингийн менежер Г.Буянзаяа, нярав Н.Отгонцэцэг, нярав Г.Бат-Эрдэнэ, нягтлан бодогч Э.Баттуяа гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй баг үзэж сонирхож Шанхай болон Бээжин хотуудаар аялаад ирлээ.

Тус үзэсгэлэн нь 1998 оноос эхлэн Ази, Номхон далайн орнуудын дунд жил бүр зохиогддог томоохон үзэсгэлэн бөгөөд манай компани тус үзэсгэлэнд 3 дахь удаагаа уригдан очиж байгаа юм.

Аяллын баг үзэсгэлэнд оролцохоос гадна Азийн Нью-Йорк гэгдэх үзэсгэлэнт Шанхай хот болон БНХАУ-ын нийслэл Бээжин хотуудын үзэсгэлэнт, түүхэн, дурсгалт газруудаар аялан сэтгэгдэл дүүрэн буцаж ирсэн бөгөөд тухайн ѳндѳр соёлтой оронд үзсэн харсан зүйлсээ ажил төрөлдөө нэвтрүүлэх, байгууллага орчноо тохижуулахад шинэ санаа шинэлэг шийдэл ѳгч, улмаар байгууллагын хѳгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.