MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Шилдэг ажилчид БНСУ-д зохиогдсон үзсэглэнд оролцож, СӨҮЛ хотоор аялаад ирлээ.
уншсан : 
огноо : 2015/05/20
165
"Талх Чихэр" ХК-иас жил бүр ажилчидаа гадаад улс оронд аялуулдаг бөгөөд энэ удаагийн аяллаараа БНСУ-ын Илсан  хотод зохион байгуулагдсан SEOUL FOOD 2015 үзэсгэлэнг инженер технологич Г.Дариймаа, инженер технологи Д.Баярцэцэг, маркетингийн менежер Л.Баттөр, дизайнер Д.Ганзориг нар үзэж танилцаад ирлээ. 





Үзэсгэлэнгийн үеэр талх, нарийн боов, бялуу, чихэр болон бэйкерийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын дизайн, түүхий эд материал, бусад хэрэглэгдэх хэрэгслүүдийн судалгаа, хамтран ажиллах боломж зэргийг судлан ажилласан байна.

Мөн БНСУ-ын үзэсгэлэнт, түүхэн, дурсгалт газруудаар аялан  өндөр сэтгэгдэлтэй ирсэн бөгөөд тухайн ѳндѳр соёлтой оронд үзсэн харсан зүйлсээ ажил төрөлдөө нэвтрүүлэх, байгууллага орчноо тохижуулахад шинэ санаа шинэлэг шийдэл ѳгч, улмаар байгууллагын хѳгжилд үнэтэй хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.