MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Үндэсний үйлдвэрүүд гамшигийн эсрэг нэгдэж, галын голомтод ажиллаж буй хүмүүст тусламж үзүүллээ.
уншсан : 
огноо : 2015/04/21
218
Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Булган, Хөвсгөл аймгийн нутагт дэвсгэрт гарсан байгалийн гамшигт үзэгдэл, ой хээрийн түймрийн улмаас дээрх аймгуудын 10 гаруй сумдын хэмжээнд онцгой байдал үүсээд байгаа билээ.

Иймд Үндэсний шилдэг үйлдвэрүүд болох “Талх Чихэр” ХК, “Мах Импекс” ХК, “Милл Хаус” ХХК, “Баянгол зочид буудал” ХК-д нийгмийн хариуцлагын  дагуу гамшигийн эсрэг нэгдлээ.

Уг компаниудын 2000-аад ажиллагсадын нэг өдрийн цалинтай тэнцэх 50 гаруй сая төгрөгийн гал унтраах багаж хэрэгсэл болон талх, нарийн боов, жигнэмэг, гурил, гоймон, хиам, лаазалсан бүтээгдэхүүн, ус ундаа, эм тариа, бэлэн гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдийг сэтгэлийн дэм болгон өглөө. 

Гамшигт нэрвэгдсэн аймгийн Онцгой байдлын газар, хэлтсийн аврагчид, Зэвсэгт хүчний дайчид, гамшигийн голомтод ажиллаж буй нутгийн ард иргэд болон гамшигт нэрвэгдсэн айл өрхүүдэд хүлээлгэн өгч, тусламж үзүүлэх 21 хүний бүрэлдэхүүнтэй хүн хүч, эмнэлгийн ажилчдын баг, цуваа замдаа гарсан.

Тусламжийн багийнхан Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын гамшигт өртсөн болон галын голомтод ажиллаж буй хүмүүст хүнсний бүтээгдэхүүн, гал унтраах багаж хэрэгсэл, эмнэлгийн анхан шатны үйлчилгээг үзүүлээд ирлээ.