MNS ISO/IEC 17025:2005 СТАНДАРТ
MNS ISO/IEC 17025:2005 стандартын гэрчилгээгээ дахин 4 жилээр сунгалаа
2015 оны 12 сард магадлах аудит дахин хийлгэж Стандартчилал хэмжил зүйн газраас итгэмжлэн 2016 оны 01 сард 4 жилийн хугацаатайгаар гэрчилгээг сунгажээ.
Хэвийн боовны үйлдвэрлэлийн нээлтийн үеэр хүүхэд багачууддаа үндэсний уламжлал, ёс заншлыг таниуллаа
уншсан : 
огноо : 2015/01/28
191
 "Талх Чихэр" ХК Хаврын тэргүүн сарын шинийн нэгэн, Модон Хонь жилийн сар шинийн баярт зориулсан хэвийн боовны үйлдвэрлэлтээ өнөөдрийн билэгт сайн өдрийг тохиолдуулан эхэллээ.

 Манай улсад шинжлэх ухааны үндэслэлтэй гурил, гурилан бүтээгдэхүүний тослог, чихэрлэгийг тогтоосон хэвийн боов үйлдвэрлэх, хадгалах технологи, стандартын дагуу уламжлалт арга технологийг алдалгүй орчин үеийн тоног төхөөрөмжөөр сар шинийн хэвийн боовоо Монгол шар тосонд багсарч, ТАЧИ нэрийн сингапур шар тосонд чанаж жилийн дөрвөн улиралд үйлдвэрлэж ирсэн юм. 

 Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээ, сонголтонд нийцүүлэн Төр амгалан оршихын бидэгдэл "Түмэн насан" хэмээх баяжуулсан орц найрлагатай амт чанар, өнгө үзэмж хосолсон хэвийн боов, мөн “Атар” хэвийн боов, “Атар” иж бүрдэл, шанзтай еэвэн, хоёр төрлийн зөөлөн чихэр, бүржмэл зэрэг сар шинийн тавгийн идээ засах төрөл бүрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, стандартад нийцсэн зориулалтын цаасан хайрцагт савлан худалдаалж байна.

 Мөн билэгт сайн өдөр хэвийн боовныхоо худалдааг эхлүүлсний зэрэгцээ тус компанийнхандманай компанид хаяглаж талархлаа илэрхийлэн захидал илгээсэн СХД-ийн 6д ангийн сурагч Х.Солонго болон түүний ангийнхныг үндэсний уламжлал, ёс заншлыг таниулах, уламжлалт хэвийн боовны үйлдвэрлэлтийг таниулах зорилгоор "Талх Чихэр" ХК-ийн хэвийн боовны үйлдвэртэй болон бусад үйлдвэрүүдтэй танилцууллаа. Мөн 6б ангийнханд зориулан үйлдвэрлэсэн амтат бялууг гардууллаа. 

 Ардын уран зохиолч Ш.Дулмаа болон гавьяат жүжигчин С.Дамдин нар энэ нээлтийн үйл ажиллагаанд уригдан оролцож, хурсан олонтой Түмэн насан хээний утга учир, Сар шинийн баяр хийх болсон ёс, уламжлалын тухай ярилцсан юм.

 С.Дамдин гуайн бэмбээ нухаж, хэвийн боов хийдэг байсан бага насаа дурсахын зэрэгцээ “Талх чихэр” ХК-ийн “Түмэн насан” хэвийн боовны үнэнч хэрэглэгч болсноо дуулгасан бол Ш.Дулмаа гуай “Сар шинийн баяраар идээ будаагаа өнгөтэй засаж, ихэс дээдэстэйгээ золгож, ахмад буурлууддаа хүндэтгэл үзүүлдэг болохоор хамгийн сайхан баяр юм.  Энэ баяраар ахан дүүстэйгээ уулзан золгож, сэтгэлийн үгээ хэлэлцэж магнайгаа тэнийлгэдэг. Монголчууд эртнээс нааш Цагаан сараар тарган морио унаж, торгон  дэлээ өмсөж, айл зоноороо ах дүүгээрээ хэсэн золгоно хэмээн хэлэлцдэг байсан.  Энэ баярын хамгийн чухал нь тавгийн идээ, ул боов байдаг. Монголчууд идээгээ өөрсдийн  гараар үе удамжин хийж ирсэн. Элбэг дэлбэг байгааг илэрхийлсэн тавгийн идээний ул боовыг түмэн насан хээгээр чимэглэж, төгсгөлгүй жаргалын бэлгэдсэнд нь би талархаж байна” хэмээн ярилаа. 

 “Талх Чихэр” ХК-ийн бүтээгдэхүүнийг Үйлдвэрийн урд “Шинэ хүсн дэлгүүр”, “Нарантуул” захын өргөтгөлийн 80-р павилон, Орхон, Драгон, Бүрд,  Хүчит шонхор, Баянзүрх, Барс, Баянгол,  Хархорин, Бөмбөгөр зэрэг худалдааны төв дэх “Талх Чихэр” ХК-ийн нэрийн барааны цэг болон СХД ТАЧИ хотхон, СБД Голомт хотхоны замын урд, БЗД Монгол бөхийн өргөөний хойд талбай, ХУД 19-р хорооллын автобусны буудал, Хомеплаза 2 дэлгүүрийн урд талбай, СБД 32-ын тойрогийн арын талбайд тус тус байрлах Сар шинийн баярын худалдааны хүндэтгэлийн гэр болон худалдааны цэгүүдээс үйлдвэрийн үнээр авах боломжтой. 

 Мөн хэрэглэгчдийнхээ цаг завыг хэмнэн “Түмэн насан” хэвийн боов, “Атар” иж бүрдлийг 1900-1950 лавлах утсаар захиалга авч үнэгүй хүргэж өгөх төдийгүй захиалгыг “Талх Чихэр” ХК-ийн борлуулалтын албаны 98111955, 98301955 дугаарын утсаар авч байна. 

 Биднийг үргэлж сонгодог Хэрэглэгч таньд баярлалаа.